Дугуйчин Питер Флакс Лос Анжелесийн дадал болсон замаар давхиж явтал Bird-ийн скутер унасан хүн өөдөөс гэнэт гарч ирээд дугуйны жолоог мөргөв. Скутерийн жолоо хөдөлгүүртэй сууринаас эгц дээш байрлах тул тэр хүн асфальтан зам дээр толгойгоороо уналаа.
Ноён Флакс дугуйн зам руу 15 км/цагийн хурдтай орж ирсэн скутерт эхэндээ нэлээд ундууцсан боловч нөгөө хүн хөдөлгөөнгүй хэвтэж буйд санаа зовж эхэлжээ. Тэрбээр “Би маш их айсан. Залуу хүн зам дээр толгойдоо гэмтэл авсан бололтой хөдөлгөөнгүй хэвтэх нь аймаар байсан” гэв. Тухайн үед дугуйтай явж байсан нэг эмч дуулгагүй байсан залууд анхны тусламж үзүүлээд удалгүй түргэн тусламжийн машин ирж аваад явсан юм.
Ноён Флакс дугуйны тухай олон өгүүлэл бичсэн сэтгүүлч бөгөөд шалбархайгүй үлджээ. Тэрбээр скутертэй залуу яасныг олж мэдээгүй боловч уг осол түүнийг цочирдуулж, цахилгаан унааны аюулгүй байдлын талаар түгшихэд хүргэжээ.
Флакс ослын талаар Twitter-тээ “Олширч буй үед уг хэрэгсэл мөргөлдөхөд юунд хүргэдгийг хараад санаа зовж байна. Би скутерт дуртай. Би нийгмийн сүлжээгээр түүнийг үргэлж хамгаалдаг. Гэвч ослын уршгийг хараад урам хугарсан. Хэрэв тэр залуу 5-10 км/цаг илүү хурдан явсан бол амиа алдах байлаа” гэж бичсэн байна.
Лос Анжелест төвтэй Bird болон Цахиурын хөндий дэх түүний өрсөлдөгч Lime компаниуд ухаалаг утсаар хэдхэн доллараар авч болдог мянга мянган цахилгаан скутер түрээслүүлэх үйлчилгээг олон улсын 100 гаруй хотод нээжээ.
Одооноос унаа дуудах Uber, Lyft үйлчилгээнүүдийг оролцуулаад хэд хэдэн компани скутерийн төлөөх өрсөлдөөнд хамрагдлаа. Гэтэл скутерийн хэрэглээ өсөх тутам ноён Флаксынхтай адил түүх түгээмэл болов.
Өнгөрсөн сард Даллас, Вашингтон хотуудад Lime-ийн хоёр скутерчин амиа алдсан.
Нэгд нь скутер машинтай мөргөлдсөн бөгөөд мөрдөгчид скутерийн буруу ажиллагаанаас болсон гэдэг дүгнэлт гаргажээ.
Үйлдвэрлэгчийн буруугаас шархадсан гэж гомдол мэдүүлдэг скутер түрээслэгчийн тоо нэмэгдсэнийг өмгөөлөгчид мэдээлсэн байна. Түүнчлэн согтуу буюу мансуурсан жолоочтой машины зүгээс скутерт учруулах аюул асар их юм. Аюулгүй байдлын эдгээр асуудал хэдэн тэрбумаар хэмжигдэх үйлчилгээний өсөлтийг саатуулж магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.
Сүүлийн үед скутерийн ослоор эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн нь хэдэн сая хэрэглэгч аппликейшнээр уг үйлчилгээг авдаг болсонтой холбоотой. Гэтэл скутер унадаг дугуйнаас аюултай эсэхийг тодорхойлоогүй байгаа.
Эл байдлыг шүүмжлэгч хатагтай Лерер “Bird, Lime гэх мэт үйлчилгээ хэрэглэгчдийн аюулгүй байдлыг анхаардаггүйн дээр осол гарвал өөрсдийгөө хамгаалахын тулд хууль эрхийн хувьд ярвигтай гэрээ хийдэг” гэх мэтээр бичсэн байна.
Тэрбээр “Скутерийн компаниуд аюулгүй байдлаас илүү ашгаа боддог гэдэгт итгэлтэй байна. Хэрэглэгчид үйлчилгээ авахын өмнө ийм хачин гэрээнд гарын үсэг зурахад хүрдэг” хэмээн буруутгав. Жишээ нь Bird-ийн жижигхэн үсгээр бичигдсэн гарын авлагад компани биш хэрэглэгч өөрөө тормоз, гэрэл зэргийг шалгах үүрэгтэй гэж заасан байдаг аж. Гэтэл цахимаар ирүүлдэг аюулгүй зааварчилгаанд уг заалт байхгүй.
Bird болон Lime-ийн ашиглаж буй олонх скутерийг хувь хүн худалдан авч хэрэглэхээр бүтээсэн бөгөөд нийтийн үйлчилгээний старт-апуудад ашиглахад зориулаагүй аж.
Иймээс идэвхтэй, байнгын ашиглалтыг даах чанаргүй байж болзошгүй. Тухайлбал Bird хуваалцах зориулалтаар бүтээсэн скутер ашигладаг. Энэ загвар арай хүнд, өргөн суурьтай, хүндийн төв нь доор байдаг тул илүү тогтвортой, бөх батаас гадна удаан ашигладаг батерейтэй аж. Эднийх хэдийнээс скутерийн паркаа шинэчлэх талаар мэдээлэл алга.
Гэвч хурдаа 15 миль/цагаас хэтрүүлэхгүй байх нь хамгийн чухал гэж Bird-ийн захирал Трэвис Вандер Занден зөвлөжээ. Ноён Флаксын хувьд цаашдаа дугуй ба скутер ашиглахаа үргэлжүүлнэ гээд машин хоёр дугуйтанд гол аюул болохыг санууллаа.