Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай байна. Аравдугаар сарын 9-ний байдлаар 42.8 мянган га-г ангилан хадаж, одоогоор 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа, 12.3 мянган га-гаас 156.9 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.
Энэ нь
- үр тарианы 44.3 хувь,
- төмсний 95 хувь,
- хүнсний ногооны 89 хувь,
- тэжээлийн 39 хувь,
- тосны ургамлын 21,5 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм.
Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд дунджаар нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна. Орхон аймаг хамгийн их буюу нэг га-гаас 23,8 центр үр тариа хураан авч байгаа бол үүний дараа Баян-Өлгий 18,6, Говь-Алтай 16,7, Төв аймаг 16,6, Хөвсгөл аймаг 16,2 центр үр тариаг нэг га талбайгаас хураан авч байгаа тухай мэдээ ирүүлсэн юм.
Төмс, хүнсний ногооны тухайд ч ургац арвин байна. 2017 онд нэг га талбайгаас 94 центр төмс хураан авч байсан бол энэ жил 126 центр болтлоо өсчээ. Нэг га-гаас 107,5 центр хүнсний ногоо өнгөрсөн жил хурааж байсан бол өнөө жил дунджаар 114,2 центрийг хураан авч байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.