Малайз улсын хуулийн ерөнхий танхим цаазаар хороох ялыг халах тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьлаа.
Цаазын ялыг халснаар мансууруулах бодисыг хууль бусаар наймаалсан, хүний амь хөнөөсөн, террорист халдлага зохион байгуулсан, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн зэрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх юм.
Ерөнхий сайдын тамгын газрын дарга Лиу Вуи Кеонг тус хууль батлагдвал одоо цаазаар авах ял сонссон хоригдлуудын ялыг хүчингүй болгохыг мэдэгджээ. Тэрбээр засгийн газар онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудад шаардлагатай ялыг онооно. Харин цаазын ял нь хүний эрхийг зөрчсөн, хэтэрхий хүнд ял болохыг дурдсан юм.
Цаазын ялыг халах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэх парламентын хуралдаанаар хэлэлцэх аж.
Эх сурвалж: Business insider