Гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн түвшинг тодорхойлно

Б.Сондор GoGo.mn

2018-10-11 16:50 GMT+8

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас орон нутагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх цахим сургалтыг бүсчилсэн хэлбэрээр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг орон нутгийн түвшинд хийж, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн түвшинг тодорхойлох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Монгол улс НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт 2016 онд нэгдэн орж, дэлхийн бусад орнуудтай харилцан туршлага солилцож, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Тиймээс энэ удаагийн цахим сургалт нь тус хөтөлбөрийн “Гамшгийн эрсдэлийг тооцоолох түргэвчилсэн арга”-ыг ашиглан зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ