АНУ-ын Геологийн судалгааны төв өнөөдөр Папуа Шинэ Гвиней улсын шинэ Британи арал дээр 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлжээ.
Одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас гарсан хохирлын талаар мэдээлээгүй байна. Уг газар хөдлөлт нь Рабаул тосгоны баруун өмнөд зүгт 200 орчим километр зайд, 40 километрийн гүнд болжээ. Эхлээд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч яваандаа хүч нь суларсан байна.
Папуа Шинэ Гвиней улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Номхон далайн галт цагирагт оршдог. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын баруун хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 хүний амиа алдсан юм.
Эх сурвалж: Guardian