Африкийн хамгийн залуу тэрбумтанг Дар эс Салаам хотод зэвсэгт этгээдүүд хулгайлсан тухай албаны хүмүүс мэдээлжээ.
43 настай Мохаммед Девжи нь 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн 10 гаруй улсад хөдөө аж ахуй, тээвэр зуучлал, хоол хүнс, үйлчилгээний салбарт бизнес эрхэлдэг “MeTL Group”-ийн ерөнхийлөгч юм.
Дар эс Салаам хотын цагдаагийн дарга хэвлэлийн хурлын үеэр “Хоёр цагаан машинтай этгээдүүд түүнийг хулгайлсан. Энэ төрлийн хэрэг анх удаа тохиолдож байна. Гэмт этгээдүүд түүнийг хулгайлан зугтах үедээ агаарт хий буудсан” талаар хэлжээ.
Сэжигтнүүдийг яаралтай хайж аль хэдийн баривчилсан байна. Харин ямар шалтгааны улмаас уг хэргийг үйлдсэнийг одоогийн байдлаар тогтоож чадаагүй байгаа аж.
Девжи нь Танзани улсад төрсөн бөгөөд Жорж тауны их сургуулийг төгсжээ. Тэрбээр 2013 онд Форбс сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны Танзанийн иргэн болсон юм. Түүнчлэн Форбс сэтгүүлээс гаргасан Африкийн тэрбумтнуудын жагсаалтад 17-т оржээ.
Эх сурвалж: Guardian