Бловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малонтой уулзжээ. Тэд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон арван монгол залуус сайн боловсрол эзэмшиж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ. “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг сунгах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна.
Монгол оюутнуудыг Их Британийн их, дээд сургуулиудад магистрын сургалтад сургах Чевнингийн тэтгэлгийг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог. Тухайн жилд суралцах оюутны тоо, мэргэжлийн чиглэлийг талууд хамтран тодорхойлдог юм.
- 2014 онд 7,
- 2015 онд 13,
- 2016 онд 13,
- 2017 онд 12,
- 2018 онд 15 оюутан тус магистрын тэтгэлэгт хамрагджээ.
Өнөөдрийн уулзалтаар хоёр тал уг тэтгэлгийн санамж бичгийг сунгах зөвшилцөлд хүрсэн байна.
Түүнчлэн хоёр тал Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын талаар санал солилцлоо.
2011 оноос эхлэн хуучнаар БСШУЯ Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй хамтран Улаанбаатар хотноо Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх ерөнхий боловсролын гурван сургууль /“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”/ -ийг байгуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад нийтдээ 828 сурагч суралцаж байгаа юм.
Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа эерэг үр дүнтэй байж Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн гурван сургууль зорилгоо бүрэн хангасан. Тус сургуулиудын сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндрөөр үнэлэгдэж байгааг хоёр тал харилцан санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ.
Цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх, хэрэгжүүлбэл цөөн тооны биш бүх сургуульд тус хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо гэж БСШУСЯ-аас мэдээллээ.