Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл буурсангүй, харин ч өссөөр байна

Б.Чимэг GoGo.mn

2018-10-12 17:59 GMT+8

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 9 дүгээр сарын эцэст 16.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь

  • Өмнөх сараас 399 (2.5хувь) тэрбум төгрөг,
  • Өмнөх оны мөн үеэс 2.9 (21 хувь) их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дээрх хугацаанд 991 . тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27 (2.7хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Харин өмнөх оны мөн үеэс 164 (19 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.1 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 189 (16хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 5-аас хэтэрвэл эрсдэлтэй нөхцөлд тооцдог юм.   

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1713 санал өгсөн байна.

Дээшээ