Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа тоглолтоо хийхээр болжээ.
Энэ сарын 22-24-ний хооронд үргэлжлэх тоглолтын хүрээнд гурван үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ.
Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж байна.
Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын эхлэх бөгөөд Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгүүдээр сонор мялааж, ардын болон уртын дуугаар театрын гоцлол дуучид ая өргөнө.
Харин аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдана. Жүжгийн зохиолч нь Буриад улсын Ардын жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов юм байна. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ.
“Байгал” театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Хаалтын тоглолтыг Монгол улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Д.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
Тасалбар тоглолт тус бүр 25 мянган төгрөг бөгөөд Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.