UFC-ийн тулаанч Хабиб Нурмагомедов өрсөлдөгч Конор МакГрегорын чадаагүй зүйлийг гүйцээх хүсэлтэй байгаагаа Флойд Мэйветерт хандан “Ширэнгэн ойд ганц л хаан байдаг. Тэр нь мэдээж би” хэмээн илэрхийллээ.
ОХУ-ын улсын 30 настай тамирчин Хабиб Нурмагомедов энэ сарын 7-ны өдөр Конор МакГрегорыг өчилтөөр ялж ялагдаагүй цувралаа үргэлжлүүлэн 27-0 гэсэн амжилттай болсон билээ.
2017 оны 8-р сард Ирландын тамирчин Конор МакГрегор UFC-ийн октагоноос Боксын рингэнд гарсан анхны тамирчин болсон боловч таван удаагийн аварга өдгөө зодог тайлсан мэргэжлийн боксчин Флойд Мэйвэтэрт 10 роунд тулалдан ялагдсан юм.
Энэ нь Флойдын 50 дахь ялалт байсан бөгөөд нэг ч ялагдал хүлээгээгүй хэвээр үлдсэн. Мөн Флойд энэ оны сүүлчээр боксын рингэнээ эргэн ирж Мэнни Пакьяаотой давтан тулаан хийх хуваарьтай байгаа юм.
Хабиб Нурмагомедов инстаграмын бичлэгээр дамжуулан Флойдод хандан “Флойд бид тулалдах ёстой. Ширэнгэн ойд нэг л хаан байдаг, тэр нь мэдээж би. Учир нь чи МакГрегорыг унагаж чадаагүй би түүнийг хялбархан унагасан” гэжээ.
50-0, 27-0 гэсэн амжилттай яваа, ялагдал гэдгийг үзээгүй байгаа хоёр тулаанч яагаад тулалдаж болохгүй гэж?
Э.Саруултөгс