Сербийн тамирчин өдгөө 31 настай Новак Жокович Шанхай Мастерс тэмцээний шигшээ тоглолтод Хорватын тамирчин Борна Чоричийг 6-3 6-4 харьцаатай, 97 дахь минутад буулган авч, Шанхай Мастерс тэмцээний 4 дэх түрүүгээ авлаа.
Дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгддэг Борна Чорич хагас шигшээ тоглолтод Швейцарийн тамирчин дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгддэг Рожер Федерерийг ялан шуугиан тарьж, анхны Мастерс тэмцээний шигшээд үлдсэн юм.
14 Гранд Сламын эзэн Жокович тоглолтын эхний сэтийг авахдаа ердөө 4 оноо өрсөлдөгчдөө алдсан. Чорич 2 дахь сэтэд 3-0 гэсэн уналтаас эргэн ирж 3-2 болгосон боловч тэмцээний аварга тооны харьцааг 6-4 болгон, өөрийн 26 дахь дараалсан сэтэд ялалт байгуулжээ. Түүний хожлын цуваа өнгөрөгч 8-р сараас Чинчинати Мастерс тэмцээнд түрүүлсэнээр эхэлсэн ажээ.
Хамгийн сүүлд 8-р сарын 10-нд Рожерс Кап тэмцээнд ялагдсанаас хойш 18 дараалан ялаад байгаа Новак Жокович чансаа өгсөн Рожер Федерерийн оронд дэлхийн чансааны 2-р байр руу дэвших боломжтой болсон байна.
Э.Саруултөгс