Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэн биед нь хүнд бэртэл учруулан зугтсан 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нарыг олж баривчилжээ.
Тэд залилангийн хэргээр сэжиглэгдэж байсан этгээдүүд бөгөөд Сүхбаатар дүүргийн авто машинтай хөдөлгөөнт эргүүлд ажиллаж байсан, тэдэнд шаардлага тавьсан нэг цагдааг Тоёота Ланд автомашинаараа мөргөн гэмтээж, өөр нэгэн цагдаа нь тэдний унаж явсан машинаас зүүгдэн явж байх үедээ унаж хүнд бэртжээ. Бэртсэн цагдаагийн албан хаагчид одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд машинаас унасан цагдаа биедээ хүнд бэртэл авч өнөө өглөө яаралтай хагалгаанд оржээ.
Цагдаагийн албан хаагчид тэдний мөрөөр хөөхөд СБД-ийн 18-р хороо Бугын ам гэх газар автомашинаа орхиж явсан байдалтай өчигдөр 18:35 минутын орчимд таарчээ. Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн 21:00 цагаас эхлэн тэдний байж болох магадлалтай Гүнт, Майхан толой гэх мэт зуслангуудын газраар самналт хийсний эцэст 23:30 цагт Майхан толгойн орчмоос тэднийг олж баривчилжээ.
Тэд залилангийн хэргийн сэжигтнүүд бөгөөд төрийн хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж явахад санаатайгаар амь насанд нь халдахыг завдсан хэргээр оноогдох ялын зүйл анги нь нэмэгдэх юм.