Мягмар гарагт Панмүнжом дахь зэвсэггүй бүсэд Хойд Солонгос, Өмнөд Солонгос, НҮБ-ын төлөөлөгчид анх удаа гурван талт хэлэлцээрийг хийж эхэллээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд мэдээлэв.
Есдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ. Тус уулзалтаар цэргийн сургуулилтыг зогсоох, хилийн ойролцоо нислэг хийхийг хориглох, хамтын аюулгүй байдлын бүсийг мингүйжүүлэх шийдвэрийг гаргасан.
Өнөөдрийн хэлэлцээний хүрээнд гурван тал зэвсэггүй бүс дэх талбайг мингүйжүүлэх ажиллагааны үр дүн болон хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах цаашлаад үйл ажиллагааг хянах төлөвлөгөөг хэлэлцэх юм.
Хоёр Солонгосын эрх баригчид аравдугаар сарын 1-нээс эхлэн 20 өдрийн турш зэвсэггүй бүсийг мингүйжүүлэх ажлыг эхлүүлээд байсан юм.
Эх сурвалж: Yonhap news