Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр болсон хэргийн улмаас, сэжигтнүүд цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулсан билээ. Харамсалтай нь эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч цагдаагийн алба хаагчийн биеийн байдал маш хүнд байсан учир таалал төгслөө.
Сэжигтнүүдийн машинаас зүүгдэж яваад унаж бэртсэн Сүхбаатар дүүргийн алба хаагч өнөө өглөө хагалгаанд орсон ба ухаан ороогүй, биеийн байдал нь хүнд байгаа талаар ЦЕГ-аас өнөөдөр 12:00 цагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байсан билээ.
Хагалгаа өнөө өглөө 10:00-12:55 цагийн хооронд амжилттай болсон хэдий ч 13:25 цаг орчимд биеийн байдалд нь гэнэт хүндрэл гарч таалал төгсжээ.
Эх сурвалж: ЦЕГ