Нийслэлийн газрын албанаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн явган хүний зам талбай хааж, шат, авто машины гарц, орц хийсэн газруудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, улмаар албадан чөлөөлөх ажлыг эхлээд буй.
Энэ ажлын хүрээнд өчигдөр “Туушин” зочид буудлын үүдний хэсэг, “Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлсөн. Явган хүний зам чөлөөлөх ажил иргэдийн талархлыг хүлээж буй бөгөөд ийм зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд сануулга болж байна.
Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс цөөн асуултад хариулт авлаа.
-Сүүлийн өдрүүдэд нэлээд эрчимжээд буй явган хүний зам талбайг чөлөөлөх ажил хэзээнээс эхлэв?
-Энэ оны хоёрдугаар сард “Газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2017 оныг Нийслэлийн Засаг даргаас иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор жилийн ажлын төлөвлөгөөг гаргасан. Үүнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсний нэг нь явган хүний зам талбайг сайжруулах ажил. Энэ хүрээнд зөвхөн явган хүний зам бус, автомашины орц гарцыг хаасан байршлуудад судалгаа хийж, тодорхой байршлуудыг тогтоон зөрчлийг арилгах ажлыг хийж байна. Сүүлийн үед хотын даргаас өгсөн чиглэлийн дагуу нэлээн эрчимжүүлсэн.
Энэ удаад осол аваар гарах магадлалтай, иргэд автозамын зорчих хэсгээр явдаг байршлуудад зам чөлөөлөх ажлыг хийж байна. Зөрчлийг арилгаад зогсохгүй тохижилтын ажлыг давхар хийж байгаа нь онцлог болж байна.
-Өнөөдрийг хүртэл хичнээн байршилд албадан чөлөөлөлт хийгээд байна вэ?
-Натур төвөөс Нарны зам руу холбосон авто зам дагуух явган хүний зам, Ерөнхий сайд С.Амарын гудамж буюу “Туушин зочид буудал” ХХК-ны урд хэсэг, С.Амарын гудамжинд “Туушин” зочид буудлаас гадна хоёр байршилд явган хүний зам хаасан байсныг,
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөөд байна.
-Цаашид албадан чөлөөлөх хичнээн байршил байна вэ?
-Маш хүнд нөхцөлтэй газрууд байна. Үүнд Хан-Уул дүүрэг 19-р хороололд явган хүний гарц, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд зам, Үйлдвэр, урлалын коллеж, Хүүхдийн ордон зэрэг байршлуудад явган хүний зам чөлөөлөх ажлуудыг эхний ээлжинд хийнэ. Хүйтний эрч чангарах хүртэл боломжит байршлуудад явган хүний зам чөлөөлөх ажлыг хийнэ.
-Мэдэгдэл хүргүүлсэн газруудаас хугацаандаа явган хүний зам чөлөөлсөн байгууллага бий юу.
-Байхгүй. Харин зөвшилцөж, санаачилгаараа зам чөлөөлөх ажлыг хийсэн газрууд гэвэл Өргөө амаржих газрын хажуугийн “ЭМЖЖ” эмнэлэг, “Платиниум” зочид буудал зэрэг байна.
Тохижилтын ажлын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана
-Албадан чөлөөлөхөд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцна гэж буй.
-Шаардлагын хугацаанд биелүүлээгүй бол албадан чөлөөлнө. Эхний ээлжинд гарсан үйл ажиллагааны зардлыг зөрчил гаргасан этгээд хариуцна. Дээр нь тухайн газар тодорхой хугацаагаар эзэмших эрхтэй газрыг ашигладаг. Тэр эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах үндэслэл болно. Тиймээс мэдэгдэл хүлээн авсан бол олон нийтийн эрх ашгийн төлөө хийж буй ажлыг дэмжээд хувийн хэвшил, төрийн байгууллага ялгаагүй зөрчлийг арилгах хэрэгтэй.
-Албадан чөлөөлөх арга хэмжээнд хичнээн төгрөгийн зардал гардаг вэ?
-Техник тоног төхөөрөмжийн зардлаас эхлээд зардал гарна. Нарийн мэдээлэл надад байхгүй. Санхүүгийн хэлтэс гаргадаг.
-Тохижилтын зардал хаанаас гардаг юм?
-Тохижилтын ажлын зардлыг нийслэлийн төсвөөс гаргана.
-Өнөөдөр “Туушин” зочид буудлын урд замыг чөлөөлөхөд эсэргүүцэлтэй тулгарсан гэсэн?
-Хичнээн эсэргүүцсэн ч гэсэн хууль хэрэгжүүлж буй төрийн албан хаагч нар тул эсэргүүцлийг дарж ажлаа үргэлжлүүлсэн.