Зээлийн хүүг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг Монголбанкны удирдлагуудаас тодруулжээ.
“Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг баталсан. Үүнийг 2019 онд хэрэгжүүлнэ. Одоогоор арилжааны банкуудаас хэрэглэгчдэд олгож буй зээлийн дундаж хүү 18 хувь болж буурсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2-3 пунктээр буурлаа. Мөн арилжааны банкуудын зээл олголт идэвхжин, өрсөлдөөн эрчимжиж, зээлийн хүртээмж нэмэгдэж байна. Хүү буурч байгааг эдийн засгийн эерэг үзүүлэлт гэж харж байна” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байнгын хорооны хуралдааны үеэр хариулжээ.