Буцах
2018.10.17 Өнөөдрийн онцлох таван үйл явдал
2018-10-17
0
0
2018-10-17
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нарт 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээлээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг зөвхөн би ганцаараа шүүмжлээгүй, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт болон Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүйгээр шүүмжлэн эсэргүүцэж, 2020 оны сонгуулийг угтсан өчүүхэн, явцуу эрх ашигт хүлэгдэн, улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдгийг маш тодорхой анхааруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэжээ. Мөн төсвийн хэмнэлтийг 15 хувь болгон хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах чиглэлээр төрийн тодорхой бодлогыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ.
- Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргаж авто замын ачааллыг бууруулах талаар НИТХ-аас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монголын Хүнсчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй ажлыг дэмжин холбогдох судалгааг үндэслэн хүнсний үйлдвэрлэгчдийн талаас авч хэрэгжүүлэх боломжтой саналаа боловсруулж, УБ хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан "Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг"-ийн дарга, зөвлөх, ажлын хэсэгтэй уулзаж санал тавьсан боловч бидний саналыг хүлээж авахгүй, салбар дундын уялдаа холбоог хангаж холбогдох газруудтай хамтран ажиллахгүй, хотын хүн амын хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг харгалзан үзэхгүй байна" гэсэн юм.
- “Дэлхийн эдийн засгийн форум” жил тутам гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын тайлангаа танилцууллаа. Монгол Улс өрсөлдөх чадвараар 2018 онд 52.7 нэгжийн үнэлгээтэйгээр 140 улсаас 99 дүгээрт бичигдсэн байна. Өнгөрсөн онд Монгол Улс 137 улсаас 101 дүгээрт жагсаж байжээ.
- Монголд анх удаа Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Монголын Гимнастикийн холбооноос мэдээллээ. Тэмцээнд есөн орны 80 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд бөгөөд тэмцээний бэлтгэлийг жил гаруйн хугацаанд хийжээ. Манай улсаас уг тэмцээнд насанд хүрэгчид, өсвөр насны ангилалд баг болон ганцаарчилсан төрөлд оролцох юм байна.
- “Явган хүний замыг чөлөөлөх” аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хийлээ. Явган хүний зам чөлөөлөх ажил сүүлийн өдрүүдэд эрчимжээд байгаа бөгөөд өчигдөр “Туушин” зочид буудлын урд зам, “Өргөө” амаржих газрын ойролцоох явган хүний замыг чөлөөлсөн юм. Мөн хүйтрэхээс өмнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд зам, Үйлдвэр, урлалын коллеж, Хүүхдийн ордон зэрэг байршлуудад явган хүний зам чөлөөлөх ажлуудыг хийнэ гэдгийг Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэлж байна.