Италийн люкс брэнд Gucci дэлхийн тансаг барааны хамгийн аварга зах зээл Хятадын цахим худалдааны платформуудтай түншлэх сонирхолгүй. Энэ нь Хятадад дуураймал хуурамч бараа түгээмэл байдагтай холбоотой хэмээн Gucci-гийн гүйцэтгэх захирал тайлбарлав.
“Шулуухан хэлэхэд ихэнх платформд дуураймал бүтээгдэхүүн олон байна. Тэгэхээр би харьяалагдах платформуудаа дуураймал бараатай гээд ярьж суух хүсэл алга” хэмээн ноён Марко Биццари даваа гарагт шанхайд болсон Business of Fashion хуралдаан дээр мэдэгдсэн юм.
“Дуураймал бараа энд арай дэндүү, олон. Одоохондоо холхон байсан нь дээр” хэмээн өгүүлсэн ноён Биццари Alibaba, JD.com-той ярилцсанаа нэмж дурдлаа. “Аз туршихын оронд хүлээе. Хүлээцгээе, харцгаая” гэв. Ашиг орлогоо өсгөж, нэр хүндээ сайжруулах арга эрэлхийлж буй Alibaba 2017 онд Tmall Luxury Pavilion-доо Burberry, Hugo Boss, Tiffany, Moschino зэрэг олон арван люкс брэндийг ажиллуулах гэрээ байгуулсан.
JD.com ч Kering-ийн мэдлийн Saint Laurent, Alexander McQueen, Британийн цахим худалдааны Farfetch платформтой түншлэлийн харилцаа тогтоов.
Гэтэл Хятадын компаниуд платформуудад нь газар авсан дуураймал бараа, бүтээгдэхүүний улангассан худалдаатай олон жил тэмцэж байна. АНУ-ын засгийн газар 2016 онд Alibabaгийн Taobao платформыг хуурамч барааны “зартай зах зээл” гэсэн тодорхойлолттойгоор хар жагсаалтад бүртгэсэн юм.
Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний Kering группийн мэдлийн Gucci компани 2017 онд зургаан тэрбум еврогийн орлоготой ажиллажээ.
Платформуудад нь өрнөж буй дуураймал бүтээгдэхүүний наймаанаас ашиг олж, хуурамч барааны наймааг хөхиүлэн дэмжиж байна гэсэн үндэслэлээр Kering групп 2015 онд Alibaba-г шүүхэд өгөв.
Хожим 2017 онд тус групп заргаа эргүүлэн татаж, Кering-ийн брэндийг хамгаалах ажлын тусгай хэсгийг Alibaba-тай хамтран байгуулахаар шийдсэнээ мэдэгдсэн.
Консалтингийн Bain компанийн тооцоогоор БНХАУ-ын тансаг хэрэглээний зардал 2017 онд 20 хувь өсч, 142 тэрбум юаньд хүрснээр дэлхийн гол зах зээл болж хувирчээ. Нийт борлуулалтад цахим худалдааны эзлэх хэмжээ 2015 онд зургаан хувьтай байсан бол өнгөрсөн онд ес боллоо.
Хятадын цахим худалдааны платформуудыг идэвхтэй сонирхдог италийн харьцангуй жижиг брэндүүдээс ялгаатай нь Францын том компаниуд сэжиглэмтгий. Люкс бараа бүтээгдэхүүний LVMH группийн харьяа олон брэндээс Испанийн Loewe зэрэг ганц хоёрхон нь Хятадын платформуудад бүтээгдэхүүнээ тавьдаг.
Gucci нь LVMH-ийн Louis Vuitton, нээлттэй хувьцаат Prada-гийн адилаар БНХАУ-д өөрийн вэбсайтаар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг.
Цахим худалдааны платформд нэгдэх нь тансаг зэрэглэлийн брэндийн амин чухал, онцгой төрхийг бүдэгрүүлэх аюултайг ноён Биццари даваа гарагт анхааруулж байлаа. “Тансаг мэдрэмж, хээнцэр байдал, онцгой өвөрмөц шинж чанараа хадгалах нь бидний хувьд маш чухал. Цахим худалдаа энэ бүхэнд нөлөөлөхгүй байгаасай” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.