Энэ намар Японд интоорын мод буюу сакура цэцэглэжээ. Цайвар ягаан өнгөтэй сакура цэцэг нь хаврын улиралд хоёр долоо хоногийн турш үзэгддэг бөгөөд энэ үеэр гадаад жуулчдын тоо эрс нэмэгддэг байна.
Харин аравдугаар сард баруун өмнөд нутгийн Кюшү арлаас эхлээд Хоккайдо хүртэл 350 гаруй байршилд интоорын мод цэцэглэсэн тухай Японы цаг уурын агентлаг мэдээлжээ.
Шинжээчид энэхүү байгалийн онцгой үзэгдэлд Японыг дайрсан хүчтэй хар салхи нөлөөлсөн гэж үзэж байна.
Японы цэцэгчдийн холбооны мэргэжилтэн Хироюки Вада “Японыг дайран өнгөрсөн хар салхи интоорын моддын навчийг унагасан. Тус навч нь сакура цэцэглэхийг зогсоох дааврыг ялгаруулдаг” тухай хэлсэн юм.
Түүнчлэн хар салхи дэгдсэний улмаас халуун агаар үүсэж, цаг агаар дулаарсан нь мөн сакура цэцэглэхэд нөлөөлжээ. Намар дэлбээлж буй сакура ирэх жил дахин дэлбээлэх боломжгүй байдаг гэнэ.
Эх сурвалж: BBC