Буцах
2018.10.18 Өнөөдрийн онцлох таван үйл явдал
2018-10-18
0
0
2018-10-18
- Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд C.K.Шойгу өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал ОХУ-ын Батлан хамгаалахын сайд арван жилийн дараа манай улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд ОХУ-аас агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай техникүүдийг буцалтгүй тусламжаар олгож, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын үеэр “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүслээ. Айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулсан юм.
- Рио Тинто Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулах анхааруулгыг Монголын Засгийн газарт өгсөн талаар мэдээлжээ. 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий гүний уурхайн төслийн олборлолт 2021 оны гуравдугаар хагасаас бүрэн эхлэх юм. Ингэснээр жил бүр 560 мянган тонн алт, зэс олборлох төлөвлөгөөтэй. Гэвч зарим асуудалтай холбоотойгоор төслөө хойшлуулж болзошгүй талаарх анхааруулгыг Монголын Засгийн газарт Рио Тинто группээс өгсөн байна.
- Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон бөгөөд даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм. Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандана гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
- Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитыг Нийслэл дэх төрийн аудитын газраас танилцууллаа. 2015-2017 онд томилогдсон 1369 төрийн албан хаагчдад аудитоор шалгахад 1063 буюу 77 хувь нь хуулийн дагуу томилогдсон 306 буюу 22.3 хувь нь хуулийн дагуу томилогдоогүй болохыг илрүүлжээ. Мөн дээрх жилүүдэд нийслэлийн төсвийн 3.7 тэрбум төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулжээ. Илэрсэн зөрчлийг арилгаж, дахин давтахгүй байх албан шаардлагуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэлээ.
- “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улс донор, хандивлагч орнуудаас өндөр дүнтэй зээл авахаар тохиролцсон. Японоос 800 сая, БНСУ-аас 500 сая, ОУВС-гаас улирал бүр 30 орчим америк долларын зээлийг тус тус авна. Энэ онд эдгээрээс 750 орчим сая ам.доллар хүлээн авах хүлээлттэй байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа УИХ-ын гишүүдэд танилцуулав. Үүний ихэнх нь төсвийн дэмжлэг учраас төлбөрийн тэнцэл дээр 150 сая орчим ам.доллар хуваарилах аж. Мөн дээрх санхүүжилтийг оны эцсээр шилжүүлнэ гэдгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Сангийн дэд сайд дуулгалаа.