Ази, Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт Бельгийн хаант улсын нийслэл Брюсель хотод өчигдөр эхэллээ.
Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 51 орны төр засгийн тэргүүнүүд, Европын холбооны төлөөлөл, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улс 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон 7 дахь удаагийн уулзалтад анх удаа оролцож, энэ хурлаар АСЕМ-ийн гишүүн болсон. Улмаар дээд хэмжээний 11 дэх уулзалтыг 2016 оны 7-р сарын 15-16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ.
Ази, Европын дээд хэмжээний уулзалтаар хоёр тивийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хөндөн ярилцдаг. Энэ удаагийн уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, терроризм, цахим аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд санал бодлоо солилцоно.
АСЕМ нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа юм.
Дээд хэмжээний уулзалтын нэгдүгээр нэгдэн нээж Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Түск үг хэлэв.
Нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Ирландын Ерөнхий сайд Ан Таэисич Лео Барадкар нар бараалхав.