ӨВЧНӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ ХАМГИЙН ИХ БУЮУ 29.2 ХУВИЙГ ЭЗЭЛЖЭЭ
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21-нд болно. Үүнтэй холбоотойгоор цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан болж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатарын хэлснээр энэ жил 30 гаруй мянган хүнд цэргийн зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Үүний 95.9 хувь нь эзэндээ хүрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын комисст 2123 хүн ажиллаж байгаа аж.
Хэдийгээр олон хүнд цэргийн зарлан өгдөг ч тэдэн дунд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй залуус цөөнгүй. Манай сонин энэхүү асуудлыг хөндсөн “Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл” нийтлэл бичиж байв.
Одоогоор цэрэг татлагад хэдэн хүн орж, хэд нь тэнцэхийг хэлэхэд эрт. Харин 2018 оны нэгдүгээр ээлжний татлагад 13542 хүн орсноос 4801 буюу 35.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй аж. Өвчний шалтгаанаар нь авч үзвэл мэс засал, гэмтэл хамгийн их буюу 29.2 хувийг эзэлжээ.
13.2 хувь нь чих, хамар хоолой, 13 хувь нь дотор, найман хувь нь нүд, гурван хувь нь сүрьеэ өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн байна. Мөн таван хувь нь жин хүрээгүйн улмаас цэрэгт тэнцсэнгүй. Залуус сүүлийн үед шивээс их хийлгэх болсон нь үзлэгт тэнцэхгүй нэг шалтгаан болж буйг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэлэв.
“Ид сурч боловсрох, хөдөлмөрлөх насны залуус цэрэгт тэнцэхгүй байна гэдэг харамсалтай. Залуучууд эрүүл мэнддээ анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авъя гэхээр залуучууд очдоггүй, хаяг дээрээ байдаггүй зэрэг нь хүндрэл учруулдаг.
Бас эмчилгээний төлбөрийн чадваргүй, орлого багатай байх тохиолдол их.
Цаашид залуусыг эрүүл болгох ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдэж өгмөөр байна. Мөн эмчлэх гээд дуудахад ирээгүй залууст хариуцлага тооцох эрх зүйн орчин бий болгох зайлшгүй шаардлагатай.
Бид өндөр үзүүлэлттэй гарсан өвчлөлд судалгаа хийж, бууруулах чиглэлээр ажиллаж байгаа” хэмээн Л.Төмөрбаатар ярилаа. Ямартай ч цэрэгт тэнцээгүй залуусын 78.7 хувийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа аваад байгаа аж.
Цэргийн алба хаасан залуусыг ажил, орлоготой болгох нь чухал асуудал. Тэгвэл энэ жил 32 аж ахуйн нэгж 2214 ажлын байрыг цэргээс халагдсан залууст санал болгожээ. “Цэргээс халагдсан хүмүүсийг ажлын байраар хангах бүрэн боломжтой гэдэг нь эндээс харагдаж байна” хэмээн дэд хурандаа С.Баярмагнай хэлсэн юм.
Цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийг Засгийн газрын хуралдаанаар 5,070,000 төгрөг (таван сая далан мянга) гэж тогтоосон. Энэ жил 2160 иргэн дүйцүүлэх албаны төлбөр төлөх ёстойгоос 2001 нь төлөөд байгааг энэ үеэр мэдээлсэн. Үлдсэн 159 хүний төлбөрийг яаралтай барагдуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Цэрэг татлагын байруудыг камержуулсан бөгөөд иргэдэд LED дэлгэцээр харах боломж олгох аж. “Цэрэг татлагын үеэр цаг агаар таатай биш байх нь. Иймээс иргэдийг дулаан байраар хангах, тав тухтай байдлыг бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа уулзалтыг гадаа биш, дотор дулаан байранд явуулах ёстой шүү” хэмээн Ж.Болдбаатар хурандаа сануулсан юм.