АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггиг алуулсан нь тодорхой байна. Түүний амийг Саудын Арабын тал захиалгаар хөнөөсөн нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авах тухай мэдээлжээ.
Туркийн цагдаа нарын мэдээлж буйгаар Жамал Хашоггиг хөнөөсөн алуурчид түүний цогцсыг Ялова хотын ойролцоо Белград ой модонд хаясан байх магадлалтай гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан сураггүй болсон сэтгүүлчийн цогцсыг хайх ажиллагааг эрчимжүүлсэн байна.
Туркийн талаас Саудын Арабын 15 бүлэг хүмүүс түүний амийг консулын газарт хөнөөж, цогцсыг нь мөчлөн авч явсан хэмээн үзэж байгаа аж. Тус улсын консулын газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэр олж авсан баримтыг шалгахад Жамаль Хашоггигийн ДНХ-той таарсан тухай ч мөн мэдээлсэн.
Цаашлаад Туркийн Сабах сонинд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж гадаадад аялах үеэр дагалдан явсан хамгаалагч нь Жамал Хашоггиг алга болсон өдөр консулын газарт ирж буй зургийг нийтэлсэн байна.
Энэ сарын эхээр сэтгүүлч Жамал Хашогги Истанбул дахь өөрийн консулын газарт нэвтрээд сураггүй болсон юм. Тэр “Washington post” сонинд нийтлэл бичдэг байсан бөгөөд Саудын Арабын засгийн газрын бодлогыг ихээхэн шүүмжилж, шинэчлэлт хийх хэрэгтэйг дурддаг байж.
Эх сурвалж: Reuters