“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгууллаа.
Форумыг нээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлсэн юм. Тэрээр “Бид хорин жилийн турш хошуу нэмсэн ч утааны асуудлаа шийдэж чадсангүй. Цэвэрлэх байгууламжийг мөн л олон жил ярьсан ч шийдээгүй. Дэлхийн хүн амын тоо сүүлийн зуун жилд тав дахин өсчээ. Хүн төрөлхтөн хэтрүүлсэн биш зохимжтой хэрэглээнд шилжиж байна. Шинэ эринд бид ногоон паспорттай болно. 160 мянган хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Дунд сургуулийн хүүхдүүдэд энэ паспортын талаар таниулан ойлгуулж байна. Нийслэлийн сургууль бүр батарей цуглуулдаг хайрцагтай боллоо. Уг нь өрх бүрт нэг байгаль хамгаалагч байх ёстой” гэсэн юм.
Лабораторийн хүчин чадал муу байгаагаас гэр хорооллын модон жорлон хөрсний бохирдолд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг бодит судалгаагаар
нотолж чадаагүй.
Дараа нь Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хийх ажлуудыг Ажлын албаны дарга Э.Содонтогос танилцууллаа. Тэрээр гурван жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний явцад манай талаас АНУ-ын талд ямар төслүүд санал болгон, буцалтгүй тусламж авахад ямар сорилтууд тулгарсныг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорациас хоёр дахь удаа буцалтгүй тусламж авахын тулд юуны өмнө суурь судалгааг хийжээ. Манай улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй суурь хүчин зүйлс юу болохыг тогтоох судалгааг Монгол, Америкийн эдийн засагчид хамтрангүйцэтгэжээ. Ингэхэд
- Макро эдийн засгийн тогтворгүй байдал,
- Хуулийн хэрэгжилт сул,
- Агаарын бохирдол,
- Нийслэлийн усан хангамжийн хангалтгүй байдал эдийн засгийн өсөлтөд тээг болж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Манай улс Мянганы сорилтын корпорацтай (МСК) эхний удаад хамтран ажиллахдаа 285 сая америк долларын гэрээ хийгээд 264 сая америк долларын санхүүжилт авчээ. Хоёр дахь гэрээний дагуу 350 сая америк долларын санхүүжилт авч, нийслэлийн гүний усны хангамжийг сайжруулах юм. Өнгөрсөн сард эцэслэн баталсан хэлэлцээг байгуулах хүртэл бүх зүйл шулуун дардан байгаагүй аж. Э.Содонтогос захирлын ахалсан ажлын алба хэд хэдэн төслийг танилцуулсан ч санхүүжилтийн хэмжээ хэт их гэх мэт тодорхой шалтгааны улмаас дэмжлэг аваагүй байна.
Хамгийн түрүүнд Туул усан цогцолборын төслийг АНУ-ын талд танилцуулахад өртөг нь манай талын тооцоогоор 430 сая, тэдний тооцоолсноор 630 сая америк доллар байжээ. Санхүүжилт өндөр тул энэ төслийг дэмжихгүй гэсэн хариу авчээ.
Мөн 200 орчим шинэ гүний худаг гаргахад Туул голын урсацад сөргөөр нөлөөлөхийг судалгааны явцад тогтоожээ. Учир нь Туул гол жилд19-55 хоног урсахгүй, яваандаа усгүй болох эрсдэлтэй тул хиймэл аргаар усны тэжээмжийг өсгөх энэ төсөл явцгүй гэдгийг ойлгосон байна.
Э.Содонтогос захирал манай лабораторийн хүчин чадал муу байгааг онцлоод гэр хорооллын модон жорлонгууд хөрсний бохирдолд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг бодит судалгаагаар нотолж чадаагүй гэдгээ учирласан юм. Хөрсний бохирдлын улмаас зуны цагт гэдэсний суулгацын өвчин ихээхэн тархдаг. Манай эрдэмтэд, эмч нар үүнийг сайн мэддэг ч уршгийг нь нарийн шинжилгээгээр батлах хүчин чадалтай лаборатори манай улсад үгүй.
Одоогийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хангалтгүйгээс өргөтгөх, шинэ байгууламж барих зайлшгүй шаардлага бий. Гэвч энэ төслийг мөн л дэмжихгүй гэсэн тул газрын гүний усаар нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх төслийг МСК-д танилцуулжээ.
Гүний худгуудын гарцыг нэмэгдүүлэх, усаа хэмнэх замаар нийслэлчүүдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах нь энэ төслийн зорилго. Гэвч энэ төслийг хувийн хэвшлийн хөрөнгөөр буюу Концессийн гэрээгээр гүйцэтгэх нь эрсдэлтэй, эдийн засгийн хувьд ашиггүй гэж санхүүжүүлэгч үзсэн байна. Иймд “MCA Mонгол” гэсэн нэртэй компани шинээр байгуулж, төслийг гардан хэрэгжүүлнэ.
350 САЯ АМЕРИК ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЯМАР АЖЛУУД ХИЙХ ВЭ?
- 50 орчим гүний худгийг Туул гол дагуу байгуулна.
- Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулна.
- Усаа хэмнэнэ.
- Усны чанарын нэгдсэн лабораторитой болно.
Лабораторийн газар, байрыг Засгийн газар шийдэн, Мянганы сорилтын корпорацаас орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангана.
“MCA Монгол” компанийн ТУЗ- ийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргална.
Нийслэлийн нийт усны 1/5-ийг цахилгаан станцууд ашигладаг. Үнс зайлуулах, хөргөлт, гал түймрийн аюулд бэлэн байх зорилгоор ус хадгалахад их хэмжээний ус шаардлагатай. Эдгээрийг шинэ төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин боловсруулж, саарал усаар хангах юм байна. Ингэснээр усаа хэмнэх боломжтой.
Гэр хорооллын ус түгээх худгуудыг ухаалаг болгох ажил эхэлсэн. Ингэснээр иргэд картаар усаа авч, бэлэн мөнгөөр төлбөр хийх шаардлагагүй болов. Гэтэл өрх толгойлсон 500 эмэгтэй худаг ажиллуулж, орлого олдог байжээ. Иймд тэдгээр эмэгтэйчүүдийг ажилтай болгоход анхаарна.
Буцалтгүй тусламж авахын тулд Засгийн газар дараах үүргийг хүлээжээ:
- Төв цэвэрлэх байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэгтэй.
- Энэ байгууламжид нийлүүлдэг усны бохирдлыг бууруулах ёстой. Үүний тулд бохир ус нийлүүлж буй үйлдвэрүүд эхний шатанд өөрсдөө бохироо цэвэршүүлнэ. Шаардлагатай төхөөрөмжийг МСК-иас олгоно.
- Цэвэрлэх байгууламжийн лагийг хэрхэх талаарх тодорхой төлөвлөгөө боловсруулах.
Дотоодын компаниуд хэрхэн энэ төсөлд оролцох вэ? Хоёр тал АНУ-ын компаниуд сонгон шалгаруулалтад давуу эрх эдлэхгүй гэж тохиролцжээ. Энэ их чухал заалт. Учир нь хөгжлийн дэмжлэг үзүүлдэг байгууллагууд болон зарим улсаас зээл, тусламж олгохдоо зөвхөн тухайн улсын ААН-тэй хамтран ажиллах нөхцөлтэй гэрээ байгуулдаг. Гүйцэтгэгчийг санхүүжүүлэгч тал өөрөө сонгодог юм. Харин усан хангамжийг сайжруулах төслийн гүйцэтгэгчдийг “MCA Монгол” компани өөрөө сонгох юм.
Тус компани тун удахгүй зөвлөгөө үзүүлэх инженерийн компанийг сонгон шалгаруулах зараа түгээнэ гэв. Ирэх оноос ус цэвэршүүлэх үйлдвэрийг барих компанийг сонгон шалгаруулахаар төлөвлөжээ. “MCA Монгол” компанийн ТУЗ- ийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан, нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ-ны төлөөлөл ТУЗ-д багтана. Энэ компанийг байгуулснаар хэлэлцээг хийсэн ажлын албыг татан буулгажээ.
Илтгэлийнхээ төгсгөлд Э.Содонтогос захирал “MCA Монгол” компанийн хэлтсийн захирлуудын сонгон шалгаруулалт эхэлснийг дуулгав. Ажлын байрны зарыг эндээс унших боломжтой.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс