Дотоод шаталтын хөдөлгүүрээс зай барьж буй Европын автомашин үйлдвэрлэгч компаниуд энэ долоо хоногт Европын холбооны Battery Аlliance холбоонд баяр хөөртэй нэгдлээ.
Уг альянс Европын машин үйлдвэрлэгчдэд тулгамдаад буй асуудал болох цахилгаан машинд нэн шаардлагатай, ихэвчлэн хятадад үйлдвэрлэдэг зай хураагуурыг дотоодын хүчээр бүтээх зорилготой. Зай хураагуурын өрсөлдөөнд Европ тив хэт орой оролцож байгаа нь үйлдвэрлэгчдэд тулгарсан бас нэг хүндрэл юм.
Нийт 13 сая хүн ажилладаг автомашины үйлдвэрлэл нь Европын эдийн засгийн чухал тулгуур.
Тус тивийн компаниудын давуу тал нь хөдөлгүүр, хүч дамжуулах эд ангийн үйлдвэрлэлийн ур чадвар. Дотоод шаталтын хөдөлгүүрийн хүч цахилгааны хүчээр солигдож байгаа нь энэхүү өрсөлдөх давуу талд занал болж байна.
Эдүгээ дэлхийн зай хураагуурын ажиллаж буй болон шинээр байгуулах үйлдвэрүүдийн 80 хувь ази тивд оршиж байгааг Bloomberg-ийн статистикаас
харж болно.
Уг салбарт анхдагч нь Япон, өмнөд солонгос боловч эдүгээ үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 69 хувь нь БНХАУ-д, 15 хувь нь АНУ-д, дөрөв хүрэхгүй хувь нь Европын холбоонд оногдож байна. Зай хураагуурын үйлдвэрлэлд Хятад улс заримдаг монопол болж хувирсан нь тус улсын авто үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх Европын хүч чадлыг сулруулах эрсдэлтэй.
Онолын хувьд Бээжин ирээдүйд зай хураагуурын нийлүүлэлтээ хязгаарлах магадлал ч бий. Чухал шаардлагатай литий, кобальт зэрэг түүхий эд нийлүүлэх гэрээний дийлэнхийг Азийн компаниуд байгуулжээ. Дотоодын үйлдвэрлэл дутагдалтай байгаагаас шалтгаалж үйлдвэрлэгчид зай хураагуурын овор хэмжээг цомхон болгож, цэнэглэх хугацааг нь богиносгох хэрээр технологийн шинэ шатанд өрсөлдөх Европын чадвар муудах аюултай болов.
Асар их хөрөнгө оруулалтаар босдог зай хураагуурын үйлдвэрүүд нь зардлаа нөхөхдөө удаан, ашиг бага таваарын шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Төрийн өгөөмөр татаас, зээлээр өндийсөн Хятадын нарны зай хураагуурын компаниуд 2010-аас 2015 онд дэлхийн нарны панелийн 70 орчим хувийг үйлдвэрлэж байсан нь Европын холбоонд сургамж болно.
Уг өрсөлдөөнд Европын олон компани дампуурсан юм. Зай хураагуурын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Европын комисс төрөөс чиглүүлдэг дэмжлэгээс зайлсхийж байна. Энэ долоо хоногт тодорхой болсон нарийвчилсан төлөвлөгөөнд тус тивийн үйлдвэрлэгч хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, консорциум байгуулах замаар одоогийн санхүүжилтээ оновчтой ашиглахад анхаарчээ.