Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптер”-аас зохион байгуулж буй “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хурал болон "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн 5 жилийн ой 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Уг үйл ажиллагаатай холбогдуулан “Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын Ерөнхийлөгч , “IT Zone” ХХК-ийн ТУЗ-ын дарга Н.Баттулгатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
- Мэдээллийн технологийн компаний захирал яагаад төслийн удирдлагын сайн дурын байгууллагын ерөнхийлөгч болохоор шийдсэн бэ? Их сонирхолтой санагдаж байна.
Мэдээллийн технологийн салбар нь төслийн удирдлагын менежментийг түлхүү хэрэгжүүлдэг салбаруудын нэг юм. Бизнесийнх нь томоохон хэсэг нь төсөл, хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж байдаг. Миний өөрийн хувьд компанидаа орсон цагаасаа л төсөл гүйцэтгэгч, менежер, удирдагчаар ажиллаж ирсэн. Компанийн хувьд төслийн удирдлагын тогтолцоотой болох талаар олон оролдлогууд хийж байсан ч нэг л цэгцтэй ойлголтонд хүрч чадахгүй байсан, ер нь энэ талаар тогтмол судалгаа хайгуул хийсээр ирсэн.
2017 онд гүйцэтгэх удирдлагын ажлаа өгөөд илүү бизнес хөгжил, төсөл хөгжил тал руу ажиллахаар шийдээд байсан яг тэр үед “Пи Эм Ай Монголиа Чаптер”-аас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх санал ирсэний дагуу өөрийгөө сориод үзье гээд саналыг хүлээн авсан. Өөрөөс хамаарах өчүүхэн хувь нэмрээ улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулж байгаадаа баярлахаас гадна олон залуустай сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллаж их зүйлс сурч байгаадаа бахархалтай байдаг.
- Төслийн удирдлагын арга барилууд мэдээллийн технологийн бизнест ямар нөлөө үзүүлж байна вэ?
Төслийн удирдлага өөрөө мэдээлэл технологи дээр хэрэгжиж байдаг аргачлалуудаас авч баяжуулан хоорондоо туйлын нягт холбоотой байдаг. Жишээ нь, мэдээлэл технологийн програм хангамж нэвтрүүлэх Ажайл аргачлалыг (agile method) төслийн менежментийн стандартад албан ёсоор оруулан нэгтгэж нэг стандарт болгон хөгжүүлж байна.
Зөвхөн мэдээллийн технологи гэлтгүй төслийн стандарт, технологи, удирдлагыг бүхий л салбарт үр дүнтэй хэрэгжүүлснээр асар их мөнгө хөрөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна хамгийн чухал нь өрсөлдөөнд давуу тал буй болгож үнэ цэнийг нэмэгдүүлж стратегийн өндөр ач холбогдлыг хүртэж байдаг. Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж байгаа одоо цагт төслийн шилдэг менежментгүй урагшлах боломжгүй гээд хэлэхэд хилсдэхгүй байх.
- Төслийн удирдлагын салбарын хөгжил нь улсын хөгжилтэй хэрхэн уялддаг вэ?
Хөгжиж буй манай улсын хувьд хувийн хэвшил, засгийн газар, олон нийтийн байгууллагуудад маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Хамгийн чухал нь эдгээр төсөл хөтөлбөрүүд үр ашигтай, зорьсон зорилгоо биелүүлэхүйц, цаг хугацаа, төсөв хөрөнгөндөө багтаж хэрэгжиж байх ёстой юм.
Харамсалтай нь төслийн хэрэгжилтийн амжилтын хувь манай улсад дунджаас нилээн доогуур байдаг. Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай байдгийн хамгийн чухал шалтгаан болох төслийн стандарт, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх асуудлыг “Пи Эм Ай Монголиа Чаптер” хариуцан ажиллаж байна. Дэлхийн хэмжээнд төсөлд зарцуулагдаж байдаг хөрөнгийн 10% орчим хувь нь үргүй зарцуулагдаж байдаг бол манай улсад энэ нь 20% болон түүнээс дээш ч байдаг гэж дүгнэж байна.
Хэрэв төсөл бүр стандарттай мөн удирдлага, хэрэгжүүлэгчид нь мэргэжлийн бол энэ алдагдал, цаг хугацааг үлэмж ихээр багасгах боломжтой бөгөөд ойролцоогоор 30 хүртэл хувиар эрсдлийг бууруулдаг гэсэн дэлхийн дундаж үзүүлэлт бий.
- Олон улсын төслийн удирдлагын хүрээлэнгийн үйл ажиллагаа Монгол улсад нэвтрээд 5 жил болсон байна. Энэ хүртэл гаргасан амжилтуудаасаа хуваалцана уу?
Юуны түрүүнд энэ завшааныг ашиглан “Пи Эм Ай Монголиа Чаптер” салбарыг үүсгэн байгуулагчид болон үе үеийн Ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, сайн дурынхан, гишүүд, дэмжигчиддээ 5 жилийн ойн мэнд хүргэе! Байгуулагдсан цагаасаа эхлээд богино хугацаанд багагүй ажил амжуулсан энэ байгууллагын ажлууд бүгд сайн дурын үндсэн дээр хийгдэж, амжилт бүтээл гаргаж байгаад нь үнэхээр бахархаж явдаг. Олон ажлуудыг дурьдаж болох ч зарим гол үзүүлэлтээс товчхон дурьдвал: Байгуулагдаж байхдаа анх 20 орчим гишүүдтэй байсан бол өнөөдөр 140 гаруй байнгын гишүүдтэй болж 5 жилд 7 дахин нэмэгдсэн байна.
Мэргэжлийн зэрэглэл болох (PMP)® Project Management Professional сертификатыг Монгол улсдаа авдаг болсон нь үлэмж их зардал, цаг хугацааг хэмнэсэн ажил юм. Мөн төслийн менежментийн сургалтын нэр төрөл олшрохоос гадна тогтворжсоноор жилд 250 орчим залуус сургалтад хамрагдаж мэргэшиж байна.
Өдгөө тус байгууллагаар дамжин мэдлэг мэдээлэл, сургалт авч байгаа, институцын арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүмүүсийн тоо улам нэмэгдэж жилдээ 1500 гаруй болоод байна. Дэлхий даяар Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) үйл ажиллагаа эрчимтэй өргөжиж гишүүд дэмжигчдийнх нь тоо улам бүр өссөөр байна. Энэ бүгдийг сайн дурын үндсэн дээр гүйцэлдүүлж байдаг тус чаптерийн удирдах зөвлөлийн 9 гишүүд тэдгээрийг дэмжин ажиллаж байдаг сайн дурынхандаа онцгойлон баярлаж талархаж явдгаа илэрхийлж байна. Манай байгууллагын 5 жилийн ой болон “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хурал маань 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна. Бидний хийж бүтээс ололт амжилтыг үнэлэн олог улсын болон дотоодын маш олон хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж байна. Цаашид бидэнд хийхээр төлөвлөсөн олон ажлууд байгаа бөгөөд үндэсний хэмжээний, жинхэнэ институцийн тогтолцоонд тулгуурласан, мэргэжлийн, хөгжлийн хурдасгуур байгууллага болон хөгжинө гэдэгтээ итгэлтэй байна.
- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.