Төв Америкийн улсуудын хэдэн мянган цагаачдын цуваа Мексикийн хилийг дайрч, АНУ-ыг чиглэн ирж байна. НҮБ-аас гаргасан тооцооноос үзэхэд хойд зүгийг чиглэн яваа цагаачдын тоо 1000-аас 7000 хүртлээ өсжээ.
Тэд аравдугаар сарын 13-нд Гондурас улсаас хөдөлсөн юм. Тэдний ихэнх нь АНУ-д шинэ амьдрал эхлүүлэх хүсэлтэй хүүхдээ дагуулан явж буй залуу гэр бүлүүд аж.
Хууль бус цагаачлалыг зогсооно гэж кампанит ажлынхаа үеэр амласан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тэднийг АНУ-д нэвтрүүлэхгүй гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп Мексик улс цагаачдын цувааг зогсоохгүй бол цэргийн хүч ашиглан АНУ-Мексикийн хилийг хаана хэмээн сүрдүүлсэн билээ.
Гэрэл зурагчин Энкарни Пиндадо Гватемал-Мексикийн хил дээрх цагаачдын зургийг буулгасан байна.