МХЕГ-аас хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийг шалгажээ.
Эмнэлэг, лабораториудын бүртгэлтэй ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийг тулгахад олон төрлийн зөрчил илэрсэн байна.
Тухайн ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийгээгүй атлаа дэврийг нь бөглөсөн, зарим аж ахуйн нэгжүүдийн бүх ажилтны дэврийг нэг ажилтан цуглуулж авч яваад бөглүүлсэн, зарим лаборатори нэг өдөрт 300 шинжилгээ буюу бодит хүчин чадлаас хэтэрсэн тооны шинжилгээ хийснийг илрүүлжээ. Хэрэв худалдаа үйлчилгээний салбарын ажилтан нян тээж байвал тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн өвчлөх эрсдэлтэйг МХЕГ-аас анхаарууллаа. Иймд бүх орон даяар шалгалт явуулжээ.
Дээрх зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулах юм байна. Иргэн 500 мянган төгрөг, ААН 3 сая төгрөгийн торгууль төлөх юм. Мөн мэргэжлийн ёс зүйн дүрмээ зөрчсөн эм, сувилагч нарын мэдээллийг холбогдох яаманд мэдэгдэнэ гэв.