Ганц шүдэнз зураад хувин нүүрс асаадаг гал түргэн асаагч байдаг, тэр нь зуун хувь дахин боловсруулсан түүхий эдээр хийдэг гэх сургаар Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Хогийн цэг руу яг өгсөх замд төмөр торон хашаа байх бөгөөд гаднаа цэнхэр торх эгнүүлэн өржээ. “Цэвэр түлш” ХХК гэх самбар хадсан энэ үйлдвэрт Япон улсын өндөр технологийн дагуу хаягдал ургамал, малын гаралтай өөх тосыг нэрэн биодизель гаргадаг аж. Үүн дээрээ цаасны хаягдлыг боловсруулан хольж нүүрс, мод, шахмал болон сайжруулсан түлш зэргийг түргэн асаах зорилгоор эко бүтээгдэхүүн болох “Асаая”-ыг үйлдвэрлэдэг юм байна. "Цэвэр түлш" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Ганбаатай ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.
ЕБС-иудыг Halloween буюу Сүнсний баяр тэмдэглэхийг хориглолоо
Ерөнхий боловсролын бодлогын газраас энэхүү шийдвэрийг гаргажээ. Сүнсний баяр нь аравдугаар сарын сүүлийн долоо хоногт болдог. Манай улсын тэмдэглэн өнгөрүүлэх баярын тоонд албан ёсоор ордоггүй ч хүүхэд, залуусын дунд түгээмэл тэмдэглэдэг баярын нэг юм.
Харин энэхүү өдрийг тэмдэглэхгүй байхыг ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад ийнхүү албан ёсоор мэдэгджээ.
Шинэ нисэх буудалд онгоцны шатахуун нийлүүлэх, эсэх талаар Роснефть компанитай хэлэлцээ хийж байна
УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагагтай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо. Хөгжлийн банк саяхан 7.25 хувийн хүүтэй, 500 сая америк долларын бондыг амжилттай татсан. Энэ нь олон улсын зүгээс Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж дүгнэж байгаагийн илрэл юм. Нийт 4 тэрбум америк долларын бонд худалдан авах хүсэлт ирсэн юм.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн IPO гаргах ажил графикийн дагуу үргэлжилж байна. Үүний тулд юуны өмнө компанийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Өчигдөр компанийн ТУЗ хуралдан, шинэ даргаа томиллоо. Үүний өмнө тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болсон. Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.
АГААРЫН БОХИРДОЛ: Бээжин тун удахгүй бүх халаалтаа цахилгаанаар шийднэ гэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Бээжин хотын Агаарын чанарын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав.
Бээжин хотынхон өвлийн улиралд түүхий нүүрс түлж хэрэглэдэг, мөн олон тооны автомашин явж байгаа нь агаарын бохирдол үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг тус хотын Агаарын чанарын хяналтын төвийн ерөнхий инженер Юи Жианхуа тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олон талын гарц хайж, багагүй амжилтад хүрээд буйг мөн онцлов. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
АТГ-аас энэ сарын ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ
АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.
Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээлэв. Дэлгэрэнгүйг видеоноос хүлээн авна уу.