АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд Хятадын интернет компани Байду нар ийнхүү хамтрах болсноо өчигдөр олон нийтэд мэдэгдэв. Тодруулбал тэд энэ оны сүүлээр Бээжинд өөрсдийн бүтээсэн жолоочгүй автомашинаа турших юм байна.
Энэхүү хамтын ажиллагааныхаа тухайд Байдугийн талаас “Энэ төсөл бидний технологийн мэдлэг, Фордын автомашин үйлдвэрлэх туршлага хоёрыг нэгтгэнэ” гэжээ.
Форд дэлхийд хамгийн том, автомашины зах зээл болох Хятадад жолоочгүй машин хөгжүүлэх зорилгоор нэвтэрч буй отгон компани билээ. 2018 оны эхэнд Шанхай хотод Гүүглийн Waymo энэ төрлийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Түүнчлэн Мерседес Бензийг эзэмшдэг Daimler AG Бээжинд жолоочгүй автомашин турших албан ёсны эрх авсан хамгийн анхны гадаад компани болсноо өнгөрсөн зун зарласан юм.
Одоогоор Форд өөрсдийн машиндаа Байдугийн хөгжүүлсэн автомат жолоодлогын Apollo системийг суурилуулсан байгаа бөгөөд энэхүү загварыг удахгүй зам дээр туршиж үзэх аж. Харин ирээдүйн хоёр жилд цар хүрээгээ тэлж Хятадын бусад хотуудад турших төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Энэхүү хамтын ажиллагаанаас гадна хоёр компани хоёул тус бүрдээ автомат жолоодлоготой машиныг туршсаар байгаа юм. Байду өнгөрсөн 3-р сард хөдөлгөөн багатай замд энэ төрлийн машиныг турших зөвшөөрөл авсан байдаг. Харин Форд одоогоор өөрсдийн бүтээсэн автомат жолоодлоготой машинаа Миами хотод туршиж байгаа бөгөөд ирэх онд Вашингтон хотод туршихаар төлөвлөжээ.
Эх сурвалж.cnn.com