Бельгийн хаант улсын нийслэл Брюссель хотод болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 12 дугаар уулзалтын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын орнуудад суугаа Элчин сайдуудтай уулзалт хийж, ажил байдалтай нь танилцаад үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай ярилцсан юм.
-Монгол, ОХУ-ын харилцаанд хоёр улс Төрийн тэргүүний үүрэг оролцоог хэрхэн дүгнэж болох вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн IV чуулган, түүний өмнө III чуулганд тус тус оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай дөрөв дэх удаагаа уулзаж байна. Энэ нь хувь хүмүүсийн хоорондын харилцаа мэт боловч энд хоёр орны харилцааны асуудал зайлшгүй яригдана. Тэр ч утгаараа Дорнын эдийн засгийн форумын үеэр хоёр талын уулзалт зохион байгуулагдахад яригдсан зүйлүүд тодорхой төсөл болоод, хэрэгжиж эхлэн хурдацтай явж байгаа нь гайхалтай үр дүн.
ОХУ шиг их гүрний хувьд аливаа ажил төлөвлөгөө, төсөл багадаа 2-3 жил хэлэлцэгдэж байж хэрэгжих шатандаа ордог бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийн байр суурь, асуудалд хандаж буй байдал нь асуудлыг шуурхай шийдвэрлэх хэмжээнд хүргэж байна. Би ганцхан жишээ хэлье. 2019 онд хоёр орны хувьд чухал үйл явдал болно. Халхголын тулалдааны 80 жилийн тохиох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ ойг хоёр талаас хамтран тэмдэглэмээр байна. Халхгол сумыг үлгэр жишээ тохижилттой сум болгоё. Энэ ажилд 10 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа хэлсэн. Түүнээс хойш нэг сарын дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Москвад очиход дээрх санхүүжилтийг “Роснефть”-ээс гаргуулах чекийг бичиж өгсөн.
3, 4-р ДЦС-ыг засвар, шинэчлэлийг хийхээр ОХУ-ын Интер РАО, Ростех компанийн мэргэжилтнүүд удахгүй Улаанбаатарт очиж ажиллана. Энэ ажилд ОХУ 400 сая рублийн хөрөнгө оруулалт хийсэн.
-Халхгол сумыг шинэчлэх ажил өнгөрсөн аравдугаар сарын эхээр эхэлсэн нь хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үр дүн байх нь ээ?
-Тийм. “Роснефть” нийгэмлэгээс санхүүжилтийг шийдвэрлэснээс хойш долоо хоногийн дараа Халхгол суманд хэрэгжүүлэх “Шинэ сум” төслийн нээлтийг хийсэн, одоо ажил ид өрнөж байгаа. 2019 оны наймдугаар сарын сүүлчээр 80 жилийн ойг тэмдэглэх учир цаг хугацааны хувьд нэлээд шахуу ажиллаж байна.
-Ойг тохиолдуулан хоёр улс хамтарч өөр ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Монгол, Оросын хамтарсан Халхголын тухай кино бүтээе гэсэн. Халхголын тулалдаан бол өвөрмөц онцлогтой. Үүнийг монголчууд дангаараа бүтээхэд амаргүй. Тиймээс ОХУ-ын хамгийн том “Ленфильм” кино студи бүтээе гэсэн. Энэ санаачилгыг Монголоос анх Ерөнхийлөгч Х.Баттулга тавихад В.Путин “Ленфильм”-ийн ерөнхий захирал Эдуард Пичугенд үүрэг өгсөн. Одоо кино зохиол нь бичигдээд бэлэн болж байна. Ийм жишээ олон бий.
-Үер усны аюулаас болж Улаанбаатар төмөр зам эвдэрч том осол өнгөрсөн зун гарлаа. Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд шинэчлэлийн ямар томоохон ажил хийх гэж байна вэ?
-Бараг сүүлийн 10-аад жил Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн асуудлыг ярьж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хоёр улс 50:50 хувь эзэмшдэг. 1949 онд нийгэмлэг байгуулагдсанаас хойш 1990-ээд оны эхээр Японы хөрөнгө оруулалтаар томоохон засвар сайжруулалт хийсэн.
Энэ хугацаанд шаардлагатай урсгал засваруудыг хийж явсан. Европыг Азитай холбосон хамгийн товч зам бол манай нутаг дэвсгэрээр дайрч өнгөрч байна. Тийм учраас Улаанбаатар төмөр замын шинэчлэл бол маш чухал асуудал.
Жишээ нь, 2020 он гэхэд 20 сая тонн контейнер тээвэрлэх зорилт тавьсан. Гэтэл манай зам ийм хэмжээний ачаа тээвэрлэх даацын боломжгүй. Даацаас хэтэрсэн ачаалал авсан, дээр нь их хэмжээний үер устай борооны улмаас төмөр зам эвдэрсэн байх л даа.
-Шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хийхээр төлөвлөсөн ажил нь юу байх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хийсэн хоёр ч удаагийн уулзалтаараа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн тухай ярьсан. Монгол Улсын Засгийн газар энэ санхүүжилтийг эрчим хүч, төмөр замын шинэчлэлд зарцуулъя гэсэн. Үүний 400 сая рублийг эрчим хүч, 600 саяыг төмөр замын шинэчлэлд зарцуулах юм.
-ОХУ-ын төмөр замын систем дэлхийн хэмжээнд ямар түвшинд үнэлэгддэг бол?
-ОХУ-ын төмөр замын нийгэмлэг эрс шинэчлэл хийж байна. Дэлхийд хамгийн урт буюу 11 мянган км төмөр замтай улс. Энэ том замыг осолгүй байлгахын тулд тогтмол шинэчлэл хийдэг. Сүүлийн 10-аад жилд хурдны төмөр зам тавихад анхаарч байна. Санкт-Петербургээс Москва хүртэлх 800 км замыг хурдны галт тэргээр 4 цагт л туулж байна. Москвагаас Казань хүртэл бас 800 км зайтай. Одоо Казань руу хурдны төмөр зам орох гэж байна. Ер нь Оросын төмөр замд дэлхийн шилдэг техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг.
-Дулааны 4-р цахилгаан станцад өнгөрсөн намар мөн томоохон осол гарсан. Эрчим хүчний шинэчлэлд ямар
-Хоёр орны төрийн тэргүүний ярилцсан Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц төслүүдийн нэг нь эрчим хүчний асуудал байсан. Манай ДЦС-ууд нэлээд хуучирсан. Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтай уулзахдаа Зөвлөлтийн үеийн техник технологиор баригдсан 3, 4-р ДЦС-ыг шинэчлэх, иж бүрэн засвар хийхэд дэмжлэг хүссэн. Хоёр орны Ерөнхийлөгчийн хооронд ярьсан ярианы үр дүнд Ц.Даваасүрэн сайд ирж, эдгээр асуудлыг шийдээд, засвар үйлчилгээ хийх хэлэлцээрүүд Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд явагдсан.
Тэр засваруудыг хийхээр ОХУ-ын Интер РАО, Ростех компанийн мэргэжилтнүүд аравдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотод очиж ажиллахаар болсон. Энэ нь 400 сая орчим рублийн хөрөнгө оруулалтын ажил юм.
ОХУ-д Монгол Улсын 5000 орчим иргэн ажиллаж, сурч амьдарч байгаагаас 4500 нь оюутнууд, 500 орчим монголчууд байнга ажиллаж байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга Европын орнуудад суугаа Элчин сайдуудтай уулзаж, ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Брюссель хотноо Ерөнхийлөгч Европын орнуудад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч, гадаад бодлого, төрийн бодлого, нэг цонхны бодлого байх ёстой, эдийн засагжуулах ёстой гэх мэтээр хий хоосон уриа лоозон ярихаас илүү “Та нар Монголдоо тодорхой төсөл оруулж ир, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байна.
Монголын арьс, шир боловсруулахтай холбоотой Дархан цогцолборыг бүтээхэд Элчин сайдууд юу хийх юм” гэх мэтээр тодорхой асуудлыг тавьсан. Тухайлбал, Австри улсад техник мэргэжлийн боловсрол өндөр түвшинд хөгжсөн. Магадгүй “Майдар эко хот” төслийн хүрээнд нүүж очих сургуулиудын ирээдүйн мэргэжлийн техник ажилтнуудыг бэлтгэдэг кампус бий болгохыг эрмэлзэх хэрэгтэй гэх мэтээр Элчин сайдуудад тодорхой үүрэг өгсөн. Нуух юун, Гадаад харилцааны яамнаас “Ийм судалгаа хий, ийм мэдээлэл авчир” гэх мэтээр их чиглэл ирдэг.
Энэ уулзалт бол бидэнд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн ой санамж, төрийн тогтвортой байдлыг зангидагч нь. Тийм учраас ялангуяа батлан хамгаалах, гадаад бодлого хоёр бол Ерөнхийлөгчид зангидагдаж, Элчин сайдуудаар дамжин тээвэрлэгддэг. Харин Засгийн газар өөрчлөгдөж байдаг. Тодорхой үүрэг чиглэл өгснөөрөө онцлог уулзалт боллоо.
-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хэчнээн монгол оюутан сурч байна вэ?
-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.Намайг анх ирэхэд жилд 360 тэтгэлэгт оюутан шинээр авч байсан бол одоо 500 болсон. Нийт 4500 оюутан суралцаж байгаагаас 2800 нь ОХУ-ын ЗГ-ын тэтгэлгээр сурдаг. Үлдсэн нь өөрийн зардлаар сурч байгаа оюутнууд гэж хэлж болно.