Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ.
Энэ талаар БСШУС-ын яамнаас тодруулахад "Эрүүл мэндийн яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах хүсэлт гаргасан. Гэвч БСШУСЯамнаас хуралдаад сар гаруйн хугацаанд амраах шийдвэр гаргасан" гэлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ETV телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтооно. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.
Ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан" гэжээ.
Сурагчдын амралтыг сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.