Малариа
Өнгөрсөн долоо хоногт судлаачид тусгай бэлтгэлтэй нохой хүний оймсыг үнэрлээд л тухайн хүнд малариа буюу шумуулаар дамжин халдварладаг үхлийн аюултай өвчин халдварласан эсэхийг хэлж чадахыг баталсан юм. Тэдгээр судлаачид Лабрадор үйлдвэрийн нохойг хэдэн сарын турш сургасан бөгөөд үр дүнд нь тус нохой халдварын шинж тэмдэг илрээгүй хүнийг ч гэсэн алдалгүй оношилж чадаж байжээ.
Түрүү булчирхайн хавдар
2015 онд Итали судлаачид хоёр Герман овчаркийг түрүү булчирхайтай холбоотой химийн бодисыг хүний шээсэнд байгаа эсэхийг үнэрээр нь тогтоодог болгохоор сургасан байна. Үр дүнд нь тэдгээр овчаркууд 90 хувийн оновчтойгоор оношилж байжээ. Харин энгийн цусны шинжилгээ үүн шиг хангалттай үр дүн үзүүлдэггүй аж.
Чихрийн шижин
Сахарын өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээгээ их, бага байгааг тусгай сургалттай нохойгоор шалгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Эзнийхээ амьсгал эсвэл хөлсөөр нь цусан дахь сарын хэмжээг тогтоох чадвартай нохойг сургадаг төвүүд хүртэл бий болжээ. Ийм ноход глюкоз хэмжигчээс урьтаж асуудлыг олж чаддаг гэнэ.
Паркинсоны өвчин
Манчестерийн их сургуулийн судлаачид нохойг Паркинсоны өвчинг шинж тэмдэг илрэхээс нь өмнө илрүүлж чаддаг болгохоор судалгааны ажлуудыг хийж байна. Тэд нөхөр нь хөдөлгөөний дутагдалд орж, Паркинсоны өвчний шинж тэмдэг илрэхээс нь 6 жилийн өмнө үнэрт нь өөрчлөлт орсныг мэдсэн бүсгүйн тохиолдлоос санаа аван энэ ажлаа эхлүүлсэн байна.
Хөхний хорт хавдар
Одоогоор судлаачид нохойг энэ төрлийн хавдрыг эрт үед нь илүүлж чадах эсэхийг судалсаар байгаа юм. Хэрэв нохой ингэж чадах нь тогтоогдвол эмэгтэйчүүд хөхний хорт хавдрын үзлэгт илүү тогтмол хамрагдах боломжтой болно. Учир нь тус үзлэгийг хийхэд цацрагт идэвхт туяа шаардагддаг бөгөөд энэ туяа ихэдвэл хүний биед сөрөг нөлөөтэй.
Эх сурвалж: theguardian.com