ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХАЛАМЖААС ГАДНАХ ТУСГАЙ САНГИЙН НИЙТ ТӨСӨВ 470 ТЭРБУМ ТӨГРӨГ
2019 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр болжээ. Энэ нь улсын төсвийн зарлагын 31 хувийг эзэлж байна. Тусгай сангуудын нийт зардлын 88.3 хувийг цалин, тэтгэвэр, халамжид зориулах аж.
Харин үлдэж буй 470 гаруй тэрбум төгрөг нь бусад сангийн зардал гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ч.Улаан өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...2012-2016 онд тусгай сангуудыг цэгцлэх хуулийн төсөл хоёр ч удаа боловсруулж, өргөн бариад уих дэмжээгүй. Сайд нар өөрсдөө дургүйцдэг юм. Яагаад гэвэл, эрх мэдэл бүхий зарах мөнгө нь үгүй болчих гээд байдагтай холбоотой” хэмээн ярьжээ.
Үнэхээр ЖДҮХС-гийн хөрөнгийг зориулалтын бусаар, УИХ-ын гишүүд, сайдууд, төрийн өндөр албан тушаалтнууд хувааж шахуу авснаас үүдэн тусгай сангуудын зарцуулалтын олон тэрбум төгрөг эрх мэдэлтнүүдийн халаас руу ордог уу гэх асуултыг дагуулсан.
ЖДҮ-ийг хөгжүүлэх, тариалан эрхлэлтийг дэмжих, Эрүүл мэндийг дэмжих, Спортыг дэмжих, мал хамгаалах... гэх мэтчилэн иргэдэд зориулсан мэт гоё нэртэй, мөнгө суулгахгүй байхын аргагүй зориулалттай тусгай сангуудыг уих хуулиар байгуулж, гишүүд, сайд нарт “хулгай” хийх боломж олгодог юм биш биз дээ гэсэн хардалтыг буруутгах аргагүй.
Тэгвэл ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр нийт 22 тусгай санг санхүүжүүлэх аж.
Тус сангийн хамгийн их хөрөнгийг захиран зарцуулах эрхийг НХХ-ийн сайд С.Чинзориг эдэлнэ. Хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хувьд цалин, тэтгэвэр, халамжийн асуудал С.Чинзориг сайдын хариуцсан салбарт хамаарах тул ийн зарцуулах мөнгөний хэмжээ нь өндөр харагдаж байна.
Харин цалин, тэтгэвэр, халамжаас тусдаа гэвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сангаар дамжих 130 гаруй тэрбум төгрөг түүний мэдэлд байна.
Араас нь Эрүүл мэндийн сайд д.Сарангэрэл жагсчээ. Түүний хувьд эрхлэх асуудлынх нь хүрээнд ЭМД-ын сан, Эрүүл мэндийг дэмжих сан хамаарна. Тус хоёр санд нийт 410.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Сангийн хөрөнгийг буруу зарцуулсан, өөрийн болон намынхаа гишүүдийн компанид зээл олгосон асуудлаас үүдэн огцрох нь тодорхой болоод буй ХХААХҮ-ийн сайд Д.Бат-Зоригийн дараагийн сайдыг удахгүй томилно.
Харин энэ сайд тусгай сангийн зориулалтаар 136.3 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй байх юм. ЖДҮХС-гийн хөрөнгийн зарцуулалт хуудуутай, хууль бус гардгийг мэдээд Сангийн яам төсвийн төслийг боловсруулахдаа нэг тэрбум төгрөг суулгасан байж. Харин төслийг батлахдаа гишүүд 47 тэрбум төгрөг нэмээд өгчихлөө.
Тиймээс одоо зарцуулалт нь энэ жилийнх шиг ар өврийн хаалга, танил тал харсан, эрх мэдэлтнүүдийн хувийн компани, халаас руу орохгүй байж чадах уу гэдгийг харах л үлдлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн хувьд тусгай сангийн чамгүй төсөвтэй байх нь. Түүний мэдэлд нийт 136 тэрбум төгрөгийн санхүүжилттэй таван сан байна.