Италийн хамгийн амжилттай усанд сэлэгчдийн нэг Дэлхийн хошой аварга Филиппо Маньини 4 жилээр эрхээ хасуулжээ. Энэхүү шийдвэрийг өчигдөр Италийн үндэсний допингийн эсрэг газраас зарласан байна.
Хэдий Ф.Маньини өнгөрсөн жил зодог тайлсан ч ийнхүү нэхэж шийтгэсэн нь түүний нэр хүндийг үлэмж унагаж байна. Иймээс ч нэрт усанд сэлэгч энэ шийдвэрийн эсрэг давж заалдахаа мэдэгдсэн байна. Тамирчид энэ тохиолдолд зөвхөн Олон улсын спорт арбитрийн шүүхэд давж заалдах эрхтэй байдаг аж.
2015 онд ОХУ-ын Казанид болсон ДАШТ-нээс Италийн баг 4x100 м чөлөөлт сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртсэн юм. Энэ багт Ф.Маньини багтаж, уралдсан билээ. Харин удалгүй энэ багийн өөр нэгэн гишүүн Мишель Сантуччи допингийн шинжилгээнд бүдэрч, мөрдлөгийн явцад Ф.Маньини уг хэрэгт орооцолдсон болох нь тогтоогдсон байна.
Тэд хамтдаа спортын эм бэлдмэлийн мэргэжилтэн Гуйдо Порчеллинигээс хориотой эм бэлдмэл авсан болох нь нотлогдожээ. Г.Порчеллинигийн хувьд өмнө мөн л ийм төрлийн хэрэгт холбогдож, 30 жилээр эрхээ хасуулсан юм.
Филиппо Маньини 100м өврөөр даллах сэлэлтээр 2005, 2007 онд Дэлхийн аварга болж байснаас гадна багийн төрлөөр 2004 оны Афиний Олимпоос хүрэл медаль хүртсэн, Европын аваргаас нийт 10 алтан медаль хүртсэн шилдэг тамирчин юм.
Г.Баярмөнх