ТҮҮХЭН ЗУРГУУД №21: Өргөө хотын бараан захад

Түүхч С.Чулуун

2018-11-07 15:25 GMT+8

Ховор зургийн буландаа өөрийн эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна. 

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.

Оросын Шинжлэх ухааны академийн Хүн судлал, Угсаатны зүйн музей Күнсткамер нь  1714 онд Их Петр хааны үндэслэн байгуулсан Оросын эртний музей болох Эзэн хааны кунсткамерийн үргэлжлэл юм. XVIII зуунаас эхлээд Монгол улсаас төрөл бүрийн зүйлс Кунсткамерт ирдэг болж, уг музейн монгол фонд үүссэн боловч тодорхой шалтгааны улмаас хөмрөгт Монголтой холбоотой хуучны зургууд зөвхөн XIX зууны төгсгөл үеэс л орж иржээ.

"Энэхүү цуглуулгад байгаа гэрэл зургууд XIX зууны 70-аад оноос манай үеийг хүртэлх хугацааны монголчуудын уламжлалт соёлыг мэдрэх боломж олгож байна. Манай музейд Монголын янз бүрийн бүс нутгуудад авсан, Монголын анхны зургууд бий болсон үеийн гэрэл зургууд ерөнхийдөө бүгд бий" хэмээн Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны зүйн музейн (Кунсткамер) захирал Түүхийн ухааны доктор Ю.К.Чистов номын өмнөх үгэнд онцолсон байна.

XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.


Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.  

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Худалдаачин ба худалдан авагч нар. XX зууны эхэн.

 Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Зах дээрх худалдан авагч нар. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Эмэгтэйчүүд зах дээр. XX зууны эхэн.

Өргөө хот (Улаанбаатар хот).Металл бүтээгдэхүүний худалдаачид. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Металл бүтээгдэхүүний худалдаачид. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Зах дээрх нэгэн эмэгтэй. XX зууны эхэн

 Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Аргалчин эмэгтэй ба эр (Аргал, түлш зардаг эмэгтэй). XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Цайлж буй нь. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Зах дээр. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Шүхэртэй худалдагч нар. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Зах дээр. XX зууны эхэн.

Монгол орон. Өргөө хот (Улаанбаатар хот). Захаас юм худалдан авч байгаа нь. XX зууны эхэн.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3315 санал өгсөн байна.

Дээшээ