Монголын анхны тусгай боловсролын 25-р дунд сургууль “Оюу толгой” компанийн санхүүжилтээр цахилгаан шат, сургалтын хэрэглэгдэхүүн, био суултуур зэргээр хангагдлаа. Нийт 140 гаруй сая төгрөг зарцуулсан уг тохижилтын ажлыг өнөөдөр тус сургуулийн захиргаанд хүлээлгэн өгсөн юм. Арга хэмжээнд БСШУСЯ-ны тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлтуяа, “Оюу толгой” компанийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү, 25-р сургуулийн захирал Ц.Гэрэлмаа, эцэг эх, сурагчид, “Гэрэл гаргагч” ТББ-ын төлөөлөл оролцлоо.
25-р сургууль 1967 онд ашиглалтад орсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шаттай болох эн тэргүүний хэрэгцээ тулгараад байв. Тус сургуульд нийт 250 гаруй хүүхэд суралцаж, 56 багш ажилладаг бөгөөд сурагчдын эцэг эхийн 80-90 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой учир ар гэрээс хандив цуглуулж орчноо сайжруулах, хичээлийн тусгай хэрэглэгдэхүүн бэлтгэх боломж хомс. Мөн тус сургууль хамгийн хүнд, хавсарсан хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог. Иймд эдгээр зориулалтын төхөөрөмж болон цахилгаан шатыг суурилуулснаар хүүхдүүд зориулалтын орчинд сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болж, багш, ажилчдын ачаалал тодорхой хэмжээнд хөнгөрчээ.