Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд нэгдэн "Бид уучлахгүй” сошиал жагсаалыг эхлүүлжээ.
ЖДҮ-ийн зээлтэй нэг холбогдоод буй УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудад ёс зүй, улс төр, хуулийн хариуцлагыг хүлээлгэхийг шаардаж уг жагсаалыг эхлүүлээд байгаа юм.
Сошиал жагсаалыг санаачлагчид “Хулгайч нарын хулгай хийж байгааг харсаар байж, дуугүй өнгөрвөл бид хулгайч нараас ялгаагүй болно. Бид дуугүй байж чадсангүй. Тиймээс "Бид Уучлахгүй" сошиал жагсаалыг үүгээр эхлүүлж байна. Бид уучлахгүй олон шалтгаан байна. Эдгээр хүн Монгол Улсаас ажлын байр, экспортын орлого, эдийн засгийн өсөлт, цаг хугацаа, хамгийн багадаа мянгаад хүн амьдралаа залгуулах нөхцөл зэрэг олон боломжуудыг биднээс хулгайлсан. Хулгайч Төрийн ордонд биш шоронд байх ёстой. Татвар төлөгчид бид та нарыг тэжээж чадахгүй” гэжээ.
Сошиал жагсаал буюу эсэргүүцэлд Турк Улсын Измир хотод сурч буй Монгол оюутнууд сошиал жагсаалд нэгдэх болсон шалтгаанаа,
-"ЖДҮ" гэсэн энэ асуудал дан ганц бизнес хийж үзсэн, зээл авсан, хүүнд дарлуулж яваа хүмүүсийн зовлон биш, угтаа бүх нийтийн асуудал мөнөөсөө мөн.
Ажил хийж, хөлсөө урсгаж, хөдөлмөрлөж байгаа та, таны аав, ээж, ах, эгч,, хайртай бүхэн чинь хуулийн өмнө татвар төлдөг. Харин тэндээс нь хэдэн арван сан байгуулж,, тэрбум тэрбумаар нь хүүгүй шахам авч, өөрсдийн бизнесийг цэцэглүүлдэг,, жирийн иргэдийн өрсөлдөх боломжид нөлөөлдөг,, биднийг мөлждөг дээрэмчин,,, гутаан доромжлогчдыг тэвчихгүй. Хуулиа зохиолгож, Төрөө түшүүлж чадахгүй.
Бид гэр бүлээсээ уйдсандаа хол байгаа биш. Гадаадад жаргах гэж ч ирээгүй. Гадны боловсрол эзэмшвэл жаахан ч гэсэн өндрөөр үнэлэгдэж,, жаахан ч гэсэн илүү орлоготой амьдрах болов уу гэсэн горьдлого тээж, хичээж яваа залуус. Эргээд гэртээ, эх орондоо сайн боловсон хүчин болж, амьдралд хүрэлцэхүйц орлоготой амьдрахаар тэмүүлж яваа. Гэлээ ч эргээд очиход ЭРҮҮЛ БИШ НИЙГЭМ, ЁС СУРТАХУУНЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ТӨР-тэй байхыг хүсэхгүй. Бид бэлэн мөнгө хүсээгүй. Бид өөрөөсөө орлого өндөртэй хэн нэгэнийг үзэн ядахыг ч хүсээгүй. Ганцхан ШУДРАГА ЁСЫГ, ЁС СУРТАХУУНЫГ, ХАРИУЦЛАГЫГ шаардаж байна!!!
Бид энэ бүхнийг сенсаци болгоод л өнгөрөөгөөд хараад сууж болохгүй. Нэг давалгаалж байгаа дээр нь хүчтэйхэн давалгаалаад үр дүнг нь заавал гаргах хэрэгтэй. Үгүй бол ярьж л байдаг, сенсацилаад хаяж л байдаг болговол одооныхоос ч илүү их хор уршиг биднийг, бидний хүүхдүүдэд ирэх болно. ЯГ Л АНТИБИОТИКт дасал болдог вирус шиг хараад л суусаар байвал дасан дассаар дасал болно. Байдаг л нэг үзэгдэл болно. Үүнийг бид тэвчиж чадахгүй!!! Бид хулгайг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бид ёс зүйн хариуцлагагүй этгээдүүдийг, бүр тэднээр төрөө жолоодуулж чадахгүй!!! БИД УУЧЛАХГҮЙ!!! Эдийн засгийн дарамтаас болж, Өндөр хүүтэй зээлээс болж хэдэн гэр бүл салж, хэдэн хүү шоронд орсон бол... Тэдний амьдралыг УУЧЛААРАЙгаар чинь буцааж чадахгүй!!!
"Төрийн өмнөөс огтоно..." гэж ч бодож болохгүй. Бид бүгдээрээ энэ нийгмийн эд эс, нэг жижиг хэсгүүд,, итгэл найдвар дүүрэн харвал Монголын "Ирээдүй"-нүүд.. Тийм учраас эрүүлжүүлэхэд нь заавал оролцох ёстой" хэмээжээ.