Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв “Хөнгөвчлөх, хими эмчилгээний тасаг”-тай боллоо

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-11-08 12:30 GMT+8

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв “Хөнгөвчлөх, хими эмчилгээний тасаг”-тай болжээ. Нийт арван ортой тус тасаг хорт хавдрын эсрэг хими эмчилгээ, хавдраар өвдсөн иргэдэд шинж тэмдгийн эмчилгээ асаргаа сувилгаа хийх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэх мэт үйл ажиллагаа явуулах юм. Уг тасагт хавдар, хөнгөвчлөх эмчилгээний эмчээр найм дахь жилдээ ажиллаж буй мэргэжлийн хоёр эмч, гурван сувилагч, нэг асрагч ажиллаж байна.

“Хавдаргүй монгол” сангаас 2016 онд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хоёр ортой хөнгөвчлөх хими эмчилгээний өрөөг тохижуулж өгч байсан бол өргөжүүлэн 10 ортой тасаг болгосон нь энэ аж.

Манай улсад анх 2005 онд Хавдар судлалын үндэсний төвд 16 ортой хөнгөвчлөх, хими эмчилгээний тасаг нээгдэж байжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 2735 санал өгсөн байна.

Дээшээ