Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.
Маршал Х.Чойбалсан 1928 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд байхдаа ЗХУ-д суугаа Элчин сайд Ж.Самбууд энэхүү захидлыг бичжээ.
Жамсрангийн Самбуу
- -Одоогийн Төв аймгийн Бүрэн суманд 1895 онд төрсөн.
-1937-1946 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар сууж байсан.
Захидлын хөрвүүлэг:
28 оны 7 сарын 4.
Москва элчин нөхөр Самбуугийн энэ завсар мэндийг асууж, мэдэгдэхийн дашрамд удаа дараа ДЯЯ-наас захиалж байсан элдэв зүйлүүдэд таны зүгээс их анхаарал тавьж буй баярламуй.
Гагцхүү сануулах нэг зүйл буй бөгөөд юу хэмээвээс манай улсаас Холбоот их улсын олон хотуудаар үлэмжхэн тооны сурагчид нар олон төрлийн сургуулиудад суралцаж байх боловч тэдгээр нөхдүүд нь өөрийн орны элдэв шинэ шинэ нам засгийн бодлого, тогтоол шийдвэрийг мэдэхгүй бид нараас заавал тэдгээр нөхөд лүгээ харилцаагүй ямарваа нэг сонин сэтгүүл, ном, дэвтэр хүргүүлэхгүй орхисон байдалтай байх нь үнэхээр бидний ажлын нэг дутагдал болмуй.
Эдгээр нөхөр нь өөр өөрийн суралцаж буй сургуулиудыг төгсөх эцэст эгэж ирж ажиллах манай боловсон сайн шинэ хүчин болох байтал бид нараас эдгээр нөхдүүдийн тухай анхаарал санаачлага тавихгүй байснаас эл нарын их төлөв нь орон орон нутгийн байдлыг мэддэггүйгээр үл барам санал сэтгэл нь гомдож элдвийн эрүүл бус байдал үзэгдлүүд удаа дараа гаргасаар болох учир иймд энэ тухай ялангуяа Элчин сайдын яамны зүгээс туйлбын анхаарч зохихоос улирлуудад таны бие буюу Сэржготов нараас биесээр эргэж, тэдний санал сэтгэлийг тайвшруулан өөрийн орны элдэв байдлуудыг таниулан тэдний санал сэтгэлийг гомдоохгүй байх буюу элдэв сахилгагүй байдлуудыг захиж гүйцэтгэхийг чухал хэмээн үзэх учрыг мэдэгдэн амрыг эржээ.
Чойбалсан.