Олон улсын дарсны үзэсгэлэн “WINE EXPO 2018" эхэллээ. Нарны гүүрийн баруун урд байрлах "WW Center"-ийн 2-р давхарт /11-р сарын 9,10-нд/ болж буй тус үзэсгэлэнд нийт 350 гаруй нэр төрлийн дарс, оргилуун дарс болон 50 гаруй нэр төрлийн өндөр хатуулагтай бүтээгдэхүүний танилцуулгыг хийж байна.
Тэдгээр дунд Монголд шинээр орж ирсэн дарс, оргилуун дарсыг мөн танилцуулж байгаагаараа онцлогтой юм.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд дэлхийн 10 орны тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчийн 18 дарсны мэргэжилтэн хүрэлцэн ирсэн бөгөөд дарсны мастерууд тусгайлсан сургалтууд зохион байгуулж байна.
Түүнчлэн “WINE EXPO 2018" үзэсгэлэнд ирсэн зочид хүссэн дарсаа амталж үзэх боломжтой ба тухайлбал,
- Германы 850 жилийн түүхтэй эртний уламжлалт Kloster Eberbach нэрийн хагас хуурай болон хагас чихэрлэг дарснууд ,
- Японы уламжлалт аргаар дарсан үмэ /нэг төрлийн чавга/ жимсний Choya Umeshu ликёр,
- Австралийн Deakin Estate дарс
- 400 жилийн түүхтэй Италийн Albino Armani брэндийн дарснууд
- өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн Испанийн Aresan дарс,
- Испанийн Freixenet оргилуун дарсыг амталж болох нь ээ.
Мөн онцлон Францын алдарт Calvet брэндийн хуурай дарснууд, J.P. Chenet нэрийн оргилуун дарсны төрлүүдийг танилцуулж байна.
Түүнчлэн Францын 450 гаруй жилийн түүхтэй Lheraud конъякны ес дэх үеийн эзэн 76 настай эрхэм, Францын Cotes du Rhone нутгийн Domaine Clavel дарсны үйлдвэрлэгч хатагтай Мисис Клавел болон Италийн Сицили арлын Piccini брэндийн экспортын захирал хүрэлцэн иржээ.
Зочид “Дарс амтлах алхам”, Шампани болон оргилуун дарсны ялгаа, конъяк, арманъяк, брэндиний ялгаа, Calvet брэндийн өндөр зэрэглэлийн дарсны онцлогийг дарсны сургалтаар мэдэж авах боломжтой юм.
Хоёр өдрийн ХӨТӨЛБӨР
Хэрвээ та жолоо барьж яваа эсвэл цагаан хоолтой, дэглэм барьж байгаа, бие давхар буюу хатуулагтай бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй байгаа бол хатуулаггүй оргилуун дарс мөн амтлах боломжтой юм.
“World Wine”-аас зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээр зочид буудал, ресторан, зоогийн газар, караоке, шөнийн клуб, паб, сүлжээ супермаркет дэлгүүр, хүнсний дэлгүүр, бөөний төв, хөдөө орон нутгийн хүнсний дэлгүүр, бөөний төвийн бизнес эрхлэгчид болон дарсанд дуртай хэн бүхэнд мэргэжлийн байгууллагын хувьд шингэн хүнсний мэдлэг мэдээллийг олгох, дарсны зөв хэрэглээ, эрүүл мэндийн ач тусыг сурталчилж байгаагаараа онцлог юм.