УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувиар бус УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа гэдгээ мэдээллээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Засгийн газрын гишүүдээс ЖДҮ-ийн асуудалтай холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа юм.
ХХААХҮ сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд манай удирдлагууд хүлээж байх шиг байна
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ, “УИХ-ын гишүүн хэдийгээр нэг тойргоос сонгогддог ч гэлээ бүх ард түмний эрхийг төлөөлдөг. Тиймээс гишүүний хувиар энэ мэдэгдлийг хийж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Намжихгүй байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, намын түвшинд ямар ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Зөвхөн ХХААХҮ сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь буулгаснаар ЖДҮ асуудал намжих байх гээд манай удирдлагууд хүлээж байх шиг байна гэж би хардаж байна.
Яагаад ЖДҮ-ийн асуудлыг ярихгүй байна вэ, яагаад энэ асуудалд нам өөрийн дуу хоолойг гаргахгүй байна вэ, яагаад намын дарга, Ерөнхий сайдын хувиар энэ асуудлыг хөндөж олон түмэнд тодорхой мэдэгдэл хийхгүй байна вэ гэдэг анхаарал татсан асуудал гэж үзэж байна.
Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. ЖДҮ-ийг тойрсон асуудалд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзсэн учир ийнхүү шаардлага хүргүүлж байна.
Ний нуугүй хэлэхэд нийгэмд намын дарга, Ерөнхий сайдтай зөрчилдөж байна, УИХ-ыг тараах гэж байна, намын даргыг суудлаас нь буулгах гэж байна гэсэн хардлага байна. Би намын даргатай зөрчилдөөгүй, сөргөлдөөгүй, шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж УИХ-ын чуулган дээр үг хэлсэн.
Би намын даргатай зөрчилдөөгүй, сөргөлдөөгүй, шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж УИХ-ын чуулган дээр үг хэлсэн
Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын манаа болсон, Үндсэн хуулиар бүрэн эрх нь олгогдсон гурван хүн бий. Энэ хүмүүсийн ярьж, хэлж буйг чуулган дээр ил тод шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа алдаа оноог нь засах боломж олгодог гэж үздэг. Гагцхүү тэр хэлсэн шүүмжлэлээс зөрчил дутагдал, атаа хорсол гэж хүлээж авна уу, алдаа оноог засах гэж буй эрүүл саруул ухаан гэж хүлээж авна гэдэг бол улс төрийн том зүтгэлтэн тэр тусмаа Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийн ухааны цар хүрээг харуулах ёстой гэж бодож байна.
ЖДҮ-тэй холбоотой нийгмийн бухимдлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгох гэсэн оролдлого байна уу гэж ажиглаж байна.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр над уруу давшлах явдал гарч байна. Би энэ бүхнээс айхгүй. Надад концесс, тендер зэрэг санхүүтэй холбогдсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.
У.Хүрэлсүхийг огцруулах гээд 29 гишүүн гарын үсэг зурсан байна гэж цуурхал тарааж байна. Засгийн газраас зарчимтай бай, шударга бай, хийх ажлаа олон түмэнд ил тод байлга, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэсэн шаардлагыг тавьж байна.
ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооц, нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хороогоор оруулж, хариуцлага тооц. МАН-ын удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны дотор хуралдуулж, эдгээр хүнд хариуцлалга тооц гэсэн шаардлагыг тавьж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд Д.Хаянхярваа эсрэг санал өгсөн. Тэгвэл энэ талаар тэрбээр “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч эс түдгэлзүүлсэн ч шалгаад явах бүх эрх нь нээлттэй гэж үзсэн учраас түдгэлзүүлэхгүй гэдэг дээр би саналаа өгсөн” гэсэн тайлбарыг өглөө.