МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ талаар "Хурал дуусаагүй байна. Асуудлаа ярьж дуусаагүй байна" гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан хэллээ.
Удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн сайдад нэр дэвшүүлэх асуудал бус УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна гэсэн мэдээлэл байгаа юм.
УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна гэсэн мэдээлэл байгаа юм
УЗ-ийн дарга 10.00 цагт Төрийн ордонд эхэлсэн бөгөөд 14.30 цагийн үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуралд орсон. Хуралдааны дундуур Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас дээрх мэдээллийг лавлахад ямар нэг хариулт өгсөнгүй.
УЗ-ийн хурал 16.30 цагийн үед завсарласан бөгөөд 18.00 цагаас үргэлжилнэ гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тухайн долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр өглөө зарласан хуралдаанаа хийгээгүй. Улмаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. Хэлэлцэх асуудал батлагдаагүй учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хойшлуулаад байгаа юм.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөө өглөө гишүүнийхээ хувиар ЖДҮ-ийн асуудлаар хариуцлага тооцох шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуруулж байгаа гэх мэдээлэл гарсан бөгөөд Д.Хаянхярваа үүнийг үгүйсгэсэн.