2018 оны Олон улсын Энх тайвны Индекс /GPI/-ээс үзэхэд сүүлийн найман жилийн хугацаанд террорист үйл ажиллагаа, улс орнуудын дотоодын зөрчил зэргээс хамааран дэлхийн энх тайван байдал аажмаар буурсан байна.
Эдийн засаг, Энх тайвны байгууллага “хамгаалал болон аюулгүй байдал”, “цэрэгжилт”, “үргэлжилж буй дотоодын, олон улсын мөргөлдөөн” гэсэн гурван хүчин зүйл дээр тулгуурлан 163 улсын энх тайвны индексийг тодорхойлжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2018 онд олон улсын энх тайвны түвшин 0.27 хувиар буурсан аж.
Исланд улс 2008 оноос хойш хамгийн тайван улсаар тодорсон бөгөөд өдийг хүртэл энэ байр сууриа хадгалсаар байна. Шинэ Зеланд улс хоёрт, Австри улс гуравт жагсжээ.
ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ТАЙВАН УЛС ОРНУУД
Сүүлийн таван жилийн турш Сири улс хамгийн их мөргөлдөөнтэй улсаар тодорсон бол Афканстан, Өмнөд Судан, Ирак улс удаалжээ.
ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ТОГТВОРГҮЙ УЛС ОРНУУД
Харин Монгол улсын хувьд олон улсын энх тайвны индексээр 163 орноос 46-т жагссан байна.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад 92 улсын тогтвортой байдал улам дордсон бол 71 улсын нөхцөл сайжирчээ. Нийтлэг дүнгээр авч үзвэл Энэтхэг, Непал, Бутан, Шри-Ланк зэрэг өмнөд азийн орнуудын хувьд таатай үр дүн гарч илүү тайван болсон байна.
Сонирхуулахад Гамби улс 35 байраар урагшилж, 75-р байранд оржээ. Учир нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Адама Барров хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулж, бүс нутагтаа улс төрийн тогтвортой байдлыг бий болгож чадсан юм. Харин 2015 оноос хойш Ойрх Дорнод, Хойд Африк нь хамгийн тогтворгүй бүс нутаг болоод байна.
2008 оноос хойш дэлхийн энх тайван 12.7 хувиар буурч тогтвортой болон тогтворгүй улс орнуудын хоорондын ялгаа улам ихэссэн аж.
Эх сурвалж: Wefroum