09.30-12.00 цагт
МУИС-ийн номын сан 502-т Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг Дэлхийн банкнаас боловсруулсан аргагчлалаар хийснээ олон нийтэд танилцуулна.
10.00-12.00 цагт
Бишрэлт зочид буудалд АМГТГ-аас Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ГЕГ, Улаанбаатар төмөр зам , Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагууд оролцоно.
10.30 цагт
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд нүүрс тээврийн машины жолооч галд шатаж биеийн 97 хувь нь түлэгдэлттэй гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Хэргийн талаар хууль хяналтынхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа тул Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны Төв байр 4 давхарт Хурлын танхимд зохион байгуулна.
13.00 цагт
Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралд урья.
13.30 цагт
“Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ дээр болно.
Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах, бага насны хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэх, шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн тогооч нарт зориулсан сургалт ШУТИС-ийн Төв номын сан 604 тоот болно.