Ирэх амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод томоохон хоёр барилдаан болно. Арваннэгдүгээр сарын 16-ны бямба гарагт 17 цагт Хүрмэн сумын харьяат улсын начин Балын Шоовдорын нэрэмжит бөхийн барилдаан болох бол ням гарагт мөн 17 цагт Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаантай юм.
Өмнөговь аймгийн бөхчүүд улсын начин Баатарын Сумъяагийн удирдлага дор нэгдсэн бэлтгэл хийж, ялангуяа сумын цолтон залуу бөхчүүд урамтай барилдааныг үзүүлж байгаа билээ. Говийн хүчтэн дэвжээнийхэн сар бүр үндэсний бөхийн барилдааныг Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж байна.
Б.Шоовдор 1976 онд улсын начин цол хүртсэнээс 42 жилийн дараа түүний отгон хүү Дарханбат нь өнөө жилийн төрийн их баяр наадамд тав даван шөвгөрч, улсын начин цол хүртжээ.
О.Наранбаатар