-Дэлхийг өөрчлөх санаа бус нэг асуудлыг тултал нь шийдэх санаа л амжилтад хүрнэ-
“Гарааны бизнес мөрөөдлөөс эхэлдэг. Гэхдээ ганц мөрөөдөл гарааны бизнесийг амжилтад хүргэдэггүй. Тууштай зан, тасралтгүй хөдөлмөр, шинийг эрэлхийлэгч зангаас гадна зөв баг бүрдүүлж байж мөрөөдлийг бодит болгон бизнесийг амжилттай эрхэлдэг. Анхны санаа зөв биш байж болох ч тасралтгүй суралцаж, цуцалтгүй хөдөлмөрлөснөөр тархинд байсан жижигхэн санаагаа бодит болгож, түүнийг бүр томруулах замыг бий болгодог” хэмээн аялал жуулчлалын салбарт хувьсал авчирсан гэгддэг KAYAK-ийг үүсгэн байгуулагч Терри Жонес ярьж байна.
Тэрбээр 22 насандаа анхны гарааны бизнесээ эхлүүлж түүнийгээ 1.2 тэрбум америк долларын үнэлгээтэй болтол нь хөгжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл таван гарааны компанийг амжилтад хүргэж, олон зуун гарааны бизнес эрхлэгчдэд өөрийн туршлага, алдаа оноог хуваалцдаг мэргэшсэн нэгэн.
Мягмар гарагийн өглөө шинийг санаачлагч, бүтээгч 30 бүсгүй түүний сонирхолтой лекцийг шимтэн сонслоо.
Азийн сан, БНСУ-ын олон улсын КOICA байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн нэг үйл ажиллагаа нь бизнес эрхлэхийг хүссэн, эрхэлж буй эмэгтэйчүүдэд бизнесийн мэдлэг ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд дээрх бүсгүйчүүдэд Терри Жонесийн зөвлөгөөг сонсох боломжийг олгосон юм.
Терри Жонес: ХАМГИЙН САЙН НАЙЗАА БУС ХАМГИЙН САЙН ХҮНИЙГ БАГТАА АВ
Бизнес эрхлэгч төрдөг үү эсвэл түүнийг бий болгодог уу гэсэн асуултад тэрбээр бий болгох боломжтой гэж үздэг талаараа ярьсан. Таны шинэ санаа шийдэл асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байх ёстой бөгөөд тэр нь дэлхийг өөрчлөх бус зөвхөн нэг зүйлийг шийдэх хэмжээний байхад л хангалттай гэнэ. Тухайлбал “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын анхны бүтээл болох iPod хийх болсон нь түүний “Халаасандаа 1000 дуу аваад явж байх юмсан” гэсэн мөрөөдлөөс эхтэй гэдгийг тэрбээр хэлэв. Таны санаа цор ганц байх албагүйг ч Терри Жонес онцолсон. Учир нь анхны iPod зах зээлд гарах үед түүнтэй ижил төрлийн олон бүтээгдэхүүн байсан. Гол нь iPod-ийг ашиглахад тун хялбар байсан нь маш олон хүн түүнийг сонирхох нөхцөл нь болсон гэдгийг санаж байх нь зүйтэй гэв.
АНУ-д жилд дунджаар 3000-4000 гарааны компани шинээр төрдөг өрсөлдөөнтэй зах зээл хэдий ч маш өндөр амжилтад хүрч буй компани байсаар байгаа нь шинэ шийдэл тун чухал гэдгийг харуулж байна. Ганц ч машингүй такси үйлчилгээний Uber, ганц ч контент үйлдвэрлэдэггүй Facebook, ганц ч үйлдвэргүй Alibaba өнөөдөр дэлхийд данстай байгаагийн шалтгаан нь юуг хэрхэн хийж, хүмүүст юуг өгч чадаж байна гэдэгт оршиж байна. Тиймээс л таны санаа цор ганц биш байж болох ч үйлчлүүлэгчид ямар үр дүн авчрах вэ гэдэг нь чухал гэдгийг харуулж байгаа юм.
Мөн түүний лекцэнд онцолж байсан нэг зүйл нь хамтрагч. Хүмүүс ихэвчлэн сайн найзтайгаа бизнес эхлүүлдэг гэвч сайн найзаа бус сайн хүнийг олж хамтрах нь чухал байдаг гэв. Мөн тантай санаа нийлдэг бус таны хийснээс алдаа оноог ялгаж хардаг, заримдаа маргалдахад ч бэлэн тэр хүн л таны сайн хамтрагч болж чадна гэдгийг хэлсэн юм.
С.Уянга: ИНКУБАТОР ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧДИЙН 75 ХУВЬ НЬ БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв гурван жилийн өмнөөс бизнес эрхлэгч болон, бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх, амжилттай удирдахад чадавхижуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Энэ зорилгынхоо хүрээнд тогтмол сургалт явуулдгийн нэг нь өнөөдрийн сургалт. Сургалтын талаар Азийн сан, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төслийн ажилтан С.Уянга ийн ярьж байна.
Тэрбээр, “20 гаран жилийн бизнесийн туршлагатай, өөрийн гэсэн амжилттай бизнестэй, гарааны бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг мэргэшсэн Терри Жонесийн сургалтад манай төвийн харилцагч 30 гаран эмэгтэй хамрагдаж байна. АНУ-ын ЭСЯ-аас Монголын гарааны бизнес эрхлэгчдэд сургалт өгөөч хэмээн түүнийг Монголд урьсан. Хоёр удаагийн сургалт хийж буйн нэг нь манай төв дээр зохион байгуулагдаж байна. Түүний хувьд бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд бид инновацитай холбоотой лекц авч байгаа нь энэ.
Манай төвд 2500 орчим эмэгтэй бүртгэлтэй. Бид эдгээр хүнд сар бүрийн сургалтын төлөвлөгөө болон тухайн сард ирэх зочин илтгэгч нарын мэдээллийг өгдөг. Үүний үндсэн дээр сургалтад хамрагддаг. Нэг удаагийн сургалтад 25 орчим хүн хамрагддаг бол энэ удаа 30 гаруй хүн ирээд байна.
Манай харилцагч эмэгтэйчүүд 20 орчим хувь нь өөрсдийн гэсэн бичил бизнестэй, маш цөөн хувь нь дунд гэсэн ангилалд орохоор бизнес эрхэлдэг. 80 орчим хувь нь ямар нэг бизнесийн санаатай, манай төвөөс зөвлөгөө үйлчилгээ авч, бизнесээ хэрхэн эхлүүлэх, цаашид хөгжүүлэхээр явж буй хүмүүс. Харин Инкубатор хөтөлбөрийн хувьд хоёр жил гаруйн хугацаанд нийт 28 эмэгтэйн бизнесийг “бойжуулаад”, хөгжүүлээд байна. Хүмүүсийн маань 75 хувь нь маш амжилттай үйл ажиллагаагаа эрхэлж байна. Харилцагчийн тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Анхан шатны тогтмол сургалт сар бүр байдаг бол клубын уулзалт болон зочин илтгэгчийн хичээл ордог” гэлээ.
Ч.Чулуунцэцэг: МУУЛСАН СЭТГЭГДЛИЙГ ОРХИХ БУС ТҮҮНЭЭС АЛДАА, ДУТАГДЛАА ОЛЖ, ЗАСАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
Арав гаруй жил хөгжлийн бэрхшээл гэдэг үгээр нийгмээс өөрийгөө тусгаарласан Ч.Чулуунцэцэг тус төвийн дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрийн төгсөгч. Тэрбээр тав тухтай, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүн хийхээр зорьж “Тавлаг” ор, хөнжлийн хэрэглэлийг урладаг. Тэрбээр өнөөдрийн сургалтын талаар, “Өнөөдрийн сургалтаар маш олон зүйлийг мэдэж авлаа. Тэр дундаа энэ хүний ярианаас уйгагүй байх гэдгийг ойлгож авсан. Мөн харилцагч, хэрэглэгчтэйгээ тасралтгүй холбоотой байх нь чухал юм байна. Тухайлбал өмнө нь миний бүтээгдэхүүнийг худалдан авч байсан хүнтэй эргэн холбогдож, бүтээгдэхүүн таалагдсан эсэх, шинээр гарсан зүйлсээ танилцуулж, сэтгэгдэл ямар байгааг сонсож байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь бүх зүйлийг өөрөө хийх гэж зүтгэлгүйгээр арай боломжит хувилбараар дамжлага маягаар хийж болох юм байна даа гэж бодож суулаа.
Мөн хэрэглэгчийн өгч буй сэтгэгдлийг сайтар харж, муулсан гэж алгасалгүйгээр алдаа дутагдлаа олж харж, түүнийг сайжруулахын төлөө зүтгэх нь чухал юм байна гэж бодож байна.
Миний хувьд Азийн сан, БНСУ-ын олон улсын КOICA байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг. Өөрт байсан санаагаа өнөөдөр ажил хэрэг болгох үндсээ эндээс эхэлсэн хүн л дээ. Тэр ч утгаараа дээр нь тасралтгүй суралцах нь чухал юм байна гэдгийг мэддэг болсноосоо хойш хоёр жил гаран тус төвийнхөө сургалтуудад хамрагдаж байна. Сургалтууд бидэнд тулгамдаж, яг эргэлзэж буй сэдвүүдээр болдог. Инноваци гэж юу вэ гэдгийг мэддэггүй байсан хүн өнөөдөр маш олон зүйлийг сурсандаа талархаж явдаг. Зорилтот зах зээл, борлуулалтын суваг, хэрхэн үр ашигтай шийдлийг бий болгохоос эхлээд санхүүгийн тал дээр ч олон зүйл суралцсан.
Одоо хоёр дэлгүүрт бүтээгдэхүүнээ худалдаж, албан байгууллагаас захиалга авч байна. Заримдаа захиалгаа амжиж хийж чадахгүй ч үе гарч байна. Их биш байж болох ч миний хувьд маш том өсөлт болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Э.Даариймаа: ЭЭЖИЙНХЭЭ ОЛОН ЖИЛ АЖИЛЛУУЛСАН ОЁДЛЫН ЦЕХИЙГ ӨРГӨЖҮҮЛМЭЭР БАЙНА
Бизнесээ эхлүүлээд байгаа бус өөрт буй санаагаа хэрхэн ажил хэрэг болгох уу хэмээн тус сургалтыг зорьсон хүмүүс бий. Тэдний төлөөлөл болох Э.Даариймаа ээжийнхээ эрхэлдэг оёдлын цехийг өргөжүүлэх хүсэлтэй. Тиймээс ч өнөөдрийн сургалтад хамрагдаж, олон шинэ санааг олж аваад байгаа юм.
Тэрбээр “Ээжээс маань өвлөгдөж ирсэн жижиг оёдлын цехтэй. Түүнийгээ хэрхэн өргөжүүлэх вэ гээд өөрийгөө хөгжүүлээд явж байна. Одоогийн байдлаар бид зөвхөн хүмүүсээс ирсэн захиалгыг л гүйцэтгэж байна. Гэвч үүнийг арай өөр шатанд гаргах хүсэл бий. Монголчуудын хувьд хувцсаа импортоор л авч байна. Тэгвэл үүний зарим хэсгийг шийдэх боломж хайж байна.
Зургадугаар сараас эхлэн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтуудад сууж байна. Одоогийн байдлаар нийт найман сургалтад суусан. Өнөөдрийн сургалтад сууснаар бид зөвхөн өөрийгөө харах бус улс оронд байгаа болон гаднын олон улсын гарааны бизнесийг судалж, суралцах ёстой юм байна гэдгийг ойлгож авлаа. Өмнө нь бид зөвхөн ирсэн хүний шаардлагад нийцүүлж хийдэг байсан бол одоо масс үйлдвэрлэл болгоё, хүмүүсийн асуудлыг шийдсэн нэг бүтээгдэхүүндээ инноваци шингээн гаргах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Цаашид хаашаа яаж явах вэ гэдэгт түлхэц болж байна” хэмээн сургалтын үр дүнг дүгнэсэн юм.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн хувьд гурван жилийн хугацаатай хэрэгжээд аравдугаар сард дууссан. БНСУ-ын олон улсын КOICA байгууллагаас хоёр дахь шатны санхүүжилтийг хоёр жилийн хугацаатай үргэлжлэхээр болсон бөгөөд төслийн хоёр дахь шатны нээлт энэ сарын 20-ны өдөр болох юм байна.