“Netflix” компани зах зээлд оролцоогоо нэмэгдүүлж, Азийн хэрэглэгчдийг татахын тулд стриминг үйлчилгээний үнийг бууруулах туршилт хийхээ мэдэгдлээ. Харин яг хаана, хэзээнээс үнийг бууруулах нь тодорхойгүй байгаа аж.
Ерөнхийдөө “Netflix” компани үнийн гурван шатлал бүхий үйлчилгээг санал болгодог. Үнэ бууруулах туршилтын хүрээнд одоо байгаа үйлчилгээнээс ялгаатай, бага үнэтэй дөрөв дэх хувилбарыг хэрэглэгчдэд санал болгох юм байна.
130 сая хэрэглэгчтэй “Netflix” компани гурван жилийн өмнө Азийн зах зээлд нэвтэрсэн ч хэрэглэгчдийн тоо нь төдийлөн хангалттай хэмжээнд хүрч өсөөгүй юм. Хэдий тийм боловч Энэтхэг улсад л гэхэд 100 сая гаруй хэрэглэгчтэй болох боломжтой гэж үзэж байгаа юм байна. “Netflix” компани одоогоор Энэтхэг, БНСУ, Япон, Тайланд, Тайваньд 100 гаруй кино, телевизийн шоуны төсөл дээр ажиллаж байгаа ажээ.
С.Өлзийбуян