АМГТГ-аас “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УУХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, ГЕГ, УБТЗ, МҮХАҮТ-ын төлөөллүүд оролцсон юм.
Улсын комисс шинээр барьсан ШТС хүлээн авахдаа багтаа АМГТГ болон МХЕГ-ын мэргэжилтнүүдийг багтаах ёстой талаар хөндөв. Барилга хот байгуулалтын яамнаас улсын комиссыг томилдог. Энэ мэтээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл хуваалцдаггүй, хамтарч ажилладаггүй байдал түгээмэл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.
Сүхбаатар өртөөнөөс Чойр хүргүүлэх захиалга өгсний дараа галт тэрэг замд явж байхад Замын-Үүдэд буулгуулна гэж хаяг солиулах, Замын-Үүдэд хүргэсний дараа Шанд хүргүүлье гэх явдал түгээмэл байгааг дурдан, бидний ажил тоглоом биш гэсэн юм.
Мөн олон улсын бирж дээрх газрын тосны үнийг манай импортлогчид сар хагасын хоцрогдолтойгоор жижиглэнгийн үнэдээ мөрддөгийг олон нийтэд зөв мэдээлж, ойлгуулах шаардлага бий гэв. Шатахуун импортлогчид бүгд Роснефть компаниас шатахуунаа ижил үнээр худалдан авдаг. Ангарскаас Сүхбаатар өртөөгөөр дамжин галт тэргээр тээвэрлэхэд ойролцоогоор 14 хоног зарцуулдаг байна. Шатахуун нийлүүлэгч талаас манай ААН-үүд шатахуун худалдан авахдаа өмнөх сарын дундаж үнэд суурилсан, ижил үнээр авдаг аж. Гэтэл иргэд дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсан байтал энд өндөр үнэтэй хэвээр байна гэж бухимддаг.
АМГТГ таван аймагт л төлөөлөлтэй. Уг нь 21 аймагт салбартай байх шаардлагатай ч төсөв санхүүгийн хүрэлцээгүйн улмаас шинэ орон тоо баталдаггүй байна.
УБТЗ-ын Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж газрын тос тээвэрлэхэд үүсдэг бэрхшээлийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Нефть импортлогчдын холбооны хооронд байгуулсан, Эвлэрлийн гэрээг хүчингүй болгох санал тавилаа. Энэ гэрээг байгуулахдаа УБТЗ-ын саналыг огт аваагүй бөгөөд шатахуун импортлогч зарим ААН-ийн хариуцлагагүй байдал, гаалийн ерөнхий газрын удаан үргэлжилдэг хяналт шалгалтын улмаас галт тэрэгний сул зогсолт нэмэгджээ. Мөн тэрээр шатахуун тээвэрлэх явцад хорогдол гарч буй эсэхийг гараар буюу модон хэмжүүрээр хэмждэг нь хэт болхи, цаг их шаарддаг тул вагон пүү хэрэглэх шаардлагатайг онцлов. Зарим өртөөнд гаалийн ганц байцаагч 100 галт тэрэг шатахууныг хэмждэг, бүрдүүлэлт хийдэг нь хугацаа шаарддаг, ачаа саатуулдаг сөрөг нөлөөтэй гэсэн юм.
Дээжийн хариуг 3-4 хоног хүлээдэг тул Гаалийн ерөнхий газар лабораторийнхоо хүчин чадлыг нэмэх эсвэл өөр лабораториудаар ч шинжилгээ давхар хийлгэх хэрэгтэй.
Төмөр замаар ачаа тээвэрлэх олон улсын журамд ачаатай галт тэрэг 2-оос олон цагаар сул зогсохыг хориглодог байна. Харин манай улсад хэдэн өдрөөр ачаатай галт тэрэгнүүд сул зогсдог. Тэр бүү хэл зарим өртөөнд шатахуун ачсан галт тэрэг зорчигчийн галт тэрэгтэй зэрэгцэн зогсдог гэв. Галт тэргэнд тамхи татахыг хориглосон тул зарим зорчигч гадаа тамхилдаг байна. Хэрэв тамхины ишээ шатахууны галт тэрэг рүү санамсаргүй шидэхэд тэсэрч дэлбэрвэл яах вэ гэдгийг ч хөндөв. Одоогоор УБТЗ шатахуун ачсан галт тэрэг 2-оос дээш цагаар сул зогсоход улсын байцаагч болон цагдаад мэдэгдэх арга хэмжээ авдаг байна.
Галт тэрэг олон цагаар сул зогсоход хүргэдэг бас нэг шалтгаан нь Гаалийн ерөнхий газрын төв лабораторид хийдэг шинжилгээний хариуг хүлээх аж. Зарим тохиолдолд дээжийн хариуг 3-4 хоног хүлээдэг тул Гаалийн ерөнхий газар лабораторийнхоо хүчин чадлыг нэмэх эсвэл өөр лабораториудаар ч шинжилгээ давхар хийлгэх хэрэгтэй гэв. Мөн Толгойт өртөөнд ажилладаг гаалийн байцаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах санал дэвшүүллээ.
Шатахуун импортлогчид агуулах савныхаа хэмжээг тооцоололгүй их хэмжээгээр шатахуун импортолдгоос УБТЗ-ын ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг гэсэн юм. Жишээ нь Сүхбаатар өртөөнөөс Чойр хүргүүлэх захиалга өгсний дараа галт тэрэг замд явж байхад Замын-Үүдэд буулгуулна гэж хаяг солиулах, Замын-Үүдэд хүргэсний дараа Шанд хүргүүлье гэх явдал түгээмэл байгааг дурдан, бидний ажил тоглоом биш гэсэн юм.