Дээрх зургаас нэгэн залуу гэрэл цацарсан бяцхан охиныг тэвэрсэн аз жаргалтай дүр төрх харагдаж байна. Харин ойртоод харвал 6 сая еврей хүний аминд хүрсэн Адольф Гитлерийн еврей охинтой хамт авахуулсан зураг юм.
1933 онд гэрэл зурагчин Хейнрих Хоффмайны дарсан энэхүү ховор зургийг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байна. Мэрилэнд дэх “Alexander Historical Auctions” компани тус зургийг 10,000 ам.долларын үнэ хүрэх боломжтой гэж үзжээ.
Дуудлага худалдааны компанийн вэбсайтын мэдээлснээр 1933 онд Роза охин ээжийн хамт Гитлерийн төрсөн өдрөөр гэрийнх нь гадаа цугласан олны дунд иржээ. Харин Гитлер охинтой нэг өдөр төрснөө мэдээд гэртээ урьсан байна. Тухайн үед энэ зургийг дарсан аж.
Гэтэл удахгүй охины ээж еврей байсныг мэдсэн ч Гитлер охинтой харилцаагаа таслаагүй бөгөөд зурган дээр гарын үсгээ зурж Роза руу илгээсэн байна. Тэрбээр “Роза Ниенауд, Адольф Гитлерээс. 1933 оны зургаадугаар сарын 16” гэж бичжээ.
Роза 1935-1938 оны хооронд Гитлер болон түүний туслах руу 17 орчим захиа бичжээ. Гэсэн ч туслах нь дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хүссэн байна.
Зургаан жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайн эхэлж 6 сая еврей хүн амиа алдсан юм. Роза ч энэхүү дайныг давж чадаагүй бөгөөд полиомиелитоор өвдөж, 1943 онд Мюнхений эмнэлэгт 17 настайдаа өөд болжээ.
Эх сурвалж: BBC